sonin.mn
 
 
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Шинэ Зеландын Ерөнхий сайд Жон Кей нар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэсэн захидал солилцлоо.
Хоёр улс нийтлэг үнэт зүйлс болон стратегийн ашиг сонирхлоо харилцан хүндэтгэдэг болохыг Ерөнхий сайд нар тэмдэглээд, Ази-Номхон далайн бүс нутгийн жижиг улсуудад байх шинж чанараа харуулж чадаж байгааг онцлон тэмдэглэсэн юм.
 
Шинэ Зеланд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүнээр нэр дэвшихэд Монголын үзүүлж буй дэмжлэгийг Ерөнхий сайд Жон Кей онцлон дурджээ.
 
Монголын төрийн байгууллагыг бэхжүүлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд Шинэ Зеланд улс хувь нэмэр оруулж байгааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сайшаалаа. Хөдөө аж ахуй, боловсрол болон энхийг сахиулах салбарт хоёр талын харилцааг гүнзгийрүүлэхийг Монголын Засгийн газар хүсч байгааг тэрбээр мөн цохон тэмдэглэлээ.
 
Шинэ Зеландын Ерөнхий сайд Кейг 2016 онд Монголд болох АСЕМ буюу Ази-Европын 20 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцохыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг урилаа.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг