sonin.mn
 
 
Оросын Хойд Кавказын бүс дэх салан тусгаарлах үзэлтэн босогчдыг 2000-аад оны үед АНУ дэмжиж байсан гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ.
Путин ерөнхийлөгчийн албан тушаалыг 15 жил хашсанд зориулсан баримтат киног Оросын төрийн өмчийн телевиз өнгөрсөн амралтын өдөр гаргасан юм.
 
2004 онд Хойд Кавказын Беслан хотын сургуульд лалын салан тусгаарлах үзэлтнүүд багш, сурагчдыг барьцаалсан хэрэг ерөнхийлөгч болсноос хойших хамгийн хүнд хэцүү мөчүүдийнх нь нэг байсан гэж Путин ярьсныг уг баримтат кинонд гаргажээ. Уг халдлагын үеэр 300 гаруй хүн амь үрэгдсэн юм. Путины хэлснээр, босогчид болон АНУ-ын тагнуулын албаны хүмүүс хоорондоо шууд холбоотой байсныг Оросын тагнуулын агентлагууд тогтоожээ.
 
АНУ-ын албаны хүмүүс тэдэнд тусалж байсан, тодруулбал унаа тэргээр тусалж байсан гэж Путин ярьсан байна.
 
Улс орнууд богино хугацааны улс төрийн болоод геополитикийн зорилгоор террористуудыг хэзээ ч ашиглаж болохгүй гэж Путин хэлэв.
 
Украины хямралтай холбогдуулан Орост АНУ-ын эсрэг хандлага газар авч байгаа энэ үед Путин ийм мэдэгдэл хийлээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг