sonin.mn
 
Монгол Улсаас  БНХАУ-д  суугаа элчин сайдын яам, Тяньжин хотын   “Варнер” гольфийн клубтэй хамтран энэ сарын 25-ны  өдөр “Хубилай-3” нөхөрсөг гольфийн тэмцээнийг  3 дахь жилдээ зохион байгууллаа. 
 
Тус тэмцээнд  БНХАУ, Монгол, Америк, Сингапур, Солонгос зэрэг  18 орны  102 тамирчид оролцов. Түүнчлэн Вьетнам, Польш, Латви, Литви, Гүрж зэрэг орноос БНХАУ-д суугаа   Элчин сайд нар оролцжээ. 
Монголын Гольфийн холбооны  4  тамирчин  амжилттай   оролцож  чансаагаа ахиулав.  Их хааны нэрэмжит энэхүү тэмцээнд оролцогчдын цар хүрээ тэлж, тамирчдын чансаа   сайжирч буй бөгөөд цаашид бүс нутгийн  хэмжээнд зохион байгуулан , хөгжүүлэх  боломжтой юм байна.  
 
 
Бээжин хот Д.Энхчимэг
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг