sonin.mn
 
ОХУ-ын Өвөр Байгалын хязгаарт гарсан ойн түймрийн талбай 30 мянган га-гаар нэмэгдэж, 142 мянган га-гаас 172 мянган га болж тэлсэн тухай тус хязгаарын ойн аж ахуйн алба мэдээлжээ.
Ойн түймэр одоогоор хүн амын суурингуудад аюул учруулаагүй байна.
 
“Одоогийн байдлаар Өвөр Байгалын хязгаарт 172 мянган га талбайг хамарсан ойн түймрийн 60 голомт асч байгаагаас 8300 га талбайг хамарсан 19 түймрийг нь цурманд оруулжээ. Ойн түймрийг унтраахад 481 шүхэрчдийг оруулаад 1500 хүн тэмцэж байна. Түймэртэй тэмцэхэд 270 нэгж техникийг дайчилсан” гэж бүс нутгийн ойн аж ахуйн алба тодруулжээ.
 
Өвөр Байгалын хязгаарын 14 бүс нутагт түймэр асч байгаагийн ихэнх нь буюу 16 нь Чита мужийн нутаг дэвсгэрт бүртгэгдсэн байна.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг