sonin.mn
 
Үндэсний мэдээллийн төвд “ Гал үндэстэн” холбооноос Оюутолгойн гэрээтэй холбоотой мэдээлэл хийлээ. Тэд Ч.Сайханбилэгийн Засгийн газар  Оюутолгойг харийханд 70 жил ямар ч татваргүйгээр ашиглуулах нууц гэрээ хийх гэж байна  хэмээн мэдэгдлээ. 2009 онд хийсэн гэрээгээр Оюутолгойн хөрөнгө оруултыг 5.8 тэрбум гэж байсан бол одоо 7.2 тэрбум болсон гэж байна. Нөгөө талаар хөрөнгө оруулалтын 34 хувийг өндөр хүүтэйгээр эргүүлэн төлнө. Цаашид гадаад түнш 14 банкийг санхүүжилтийн ажилд татан оролцуулна гэж байгаа нь Оюутолгойн баялаг, газрыг барьцаанд өгнө. Энэ нь зээлийг нь төлөлцөнө, төлж чадахгүй бол бүр мөсөн алдна гэсэн үг гэв. Иймээс энэ гэрээг хийлгэхгүй байхын төлөө монголчууд аа нэгдэж тэмцээч гэж уриаллаа. Мөн энэ гэрээг хийсэн С.Баяр, С.Баярцогт, Д.Зоригт, Л.Гансүх, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарыг АТГ шалгаж урвагч гэдгийг нь нотол гэж шаардсан юм. Цаашид Тавантолгойн гэрээг Оюутолгойн замаар оруулахгүй байхын төлөө тэд тэмцэнэ гэв.
 
Ц. Баяр
 
Эх сурвалж: www.polit.mn