sonin.mn
 
Казахстаны Ерөнхийлөгчийн сонгууль өчигдөр болж тус улсын одоогийн Ерөнхийлөгч Н.Назарбаев 97 гаруй хувийн санал аван улиран сонгогдлоо. Тэрээр ялалт байгуулсныхаа дараа ард түмэндээ хандан үг хэлэхдээ, “Надад дахин итгэл хүлээлгэсэн та бүхэнд баярлалаа. Бид улам шаргуу ажиллаж улс орноо дэлхийн хөгжингүй ТОП-30 орны нэг болгоно гэдгээ амлаж байна. Манай улсад энэ зорилтод хүрэх мэргэшсэн боловсон хүчин, санхүүгийн чадамж, улс төрийн тогтвортой байдал, үндэстнүүдийн эв нэгдэл гээд шаардлагатай бүх зүйл бий” гэжээ.
 
Казахстаны Ерөнхийлөгчийн тав дахь удаагийн сонгуульд Н.Назарбаевтай өрсөлдсөн Казахстаны коммунист ардын намын нарийн бичгийн дарга Т.Сыздыков 1.9, Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга А.Кусаинов 0.6 хувийн санал авчээ.
 
Б. Барс
 
Эх сурвалж: www.polit.mn