sonin.mn
 
 
ШЕЗ-ийн ээлжит хэвлэлийн бага хурлаар шүүгчдийн цалингийн талаар мэдээлэл өглөө. Учир нь, шүүгчдийн цалингийн талаар гадуур янз бүрийн яриа гарч, улмаар УИХ-ын чуулган дээр ч зарим гишүүд асуудлыг мушгиж буй  болохоор албан ёсоор тайлбар өгөх нь зөв гэж үзжээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийг эдийн засгийн хараат бус байдлыг хангах чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд мөн Монгол Улсын Төсвийн тухай хуульд нийцүүлэн шүүгчдийн цалинг тогтоодог байна.Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан  "Өнөөдрийн байдлаар шүүгчид 2.7-3.3 сая төгрөгийн цалин авч байна. Анхан шатны шүүхийн шүүгч 2.7 сая төгрөгийн цалинтай бол Дээд шүүхийн шүүгч 3.3 сая төгрөгийн цалинтай. Улсын хэмжээнд 470 шүүгч ажилладаг. УИХ-аас дэмжлэг үзүүлж 2014 онд шүүгчдийн цалинг нэмэхэд 15 тэрбум төгрөгийг нэмж баталсан" гэв.  Урамшууллын хувьд шүүгчээр ажиллаад 5 жил болсны дараа 0.2 хувийн нэмэгдэл цалинг авах ёстой байдаг аж. Мөн шүүгчийн мэргэжлийн түвшинг тогтоож цалин нэмэх ёстой гэсэн заалт байдаг. Гэвч шүүгчийн хараат бус байдалд нөлөөлж магадгүй гэсэн үндэслэлээр одоохондоо хэрэгжүүлээгүй байна.
 
 Ж.Батсайхан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг