sonin.mn
 
 Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаантай асуудлаар Хятадтай сөргөлдөхөөс зайлсхийхийг Малайзын Гадаад хэргийн сайд Анифах Аман Зүүн Өмнөд Азийн орнуудын удирдагчдад хандан уриалжээ.
Ийм мэдэгдлийг тэрбээр Малайзын нийслэл Куала-Лумпур хотод болж буй АСЕАН-ы /Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг/дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр маргаантай байгаа усан хилийн бүс дотор барьж буй хиймэл арлуудын барилгын ажлын явцыг харуулсан хиймэл дагуулаас авсан гэрэл зургуудыг нийтэлсний дараа хийсэн байна.
 
Вьетнам, Филиппин, Тайвань болон Малайз улс Өмнөд Хятадын тэнгисийн бүсэд Хятад улстай газар нутгийн маргаан үүсгээд байгаа билээ.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг