sonin.mn
 
 
УИХ дахь МАН-ын бvлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр нар УИХ-ын дарга З.Энхболдтой хатуухан тулж ажиллахаар болоод байгаагаа мэдэгдэв. Тэд мэдээллийнхээ эхэнд УИХ дахь МАН-ын бvлгээс удаа дараа шаардсаны дагуу Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын vндэсний зөвлөлийн 2014 оны vйл ажиллагааны тайланг авч хэлэлцэхээр болсон талаар танилцуулав. Vvнтэй холбоотойгоор МАН-ын бvлгээс ахмад настны тэтгэврийн зээлийн хvvг бууруулах чиглэлээр байнгын хорооны тогтоолын төсөл өргөн барихаар болжээ. Учир нь өнгөрсөн хугацаанд МАН-ын бvлэг цалин, тэтгэвэр, тэтгэмжийг vнийн өсөлттэй уялдуулан жил бvр нэмэгдvvлж байх, Малчдын тэтгэврийн насыг наашлуулах, нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгvй малчны шимтгэлийг нь нөхөн төлvvлэх, ирээдvйг нь баталгаажуулах, Ахмад настны тэтгэврийн зээлийн хvvг бууруулах талаар хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн барьсан ч хэлэлцэгдэхгvй өнөөг хvрчээ. Тиймээс ахмадуудын хvсэлтийн дагуу тэтгэврийн зээлийн хvvг бууруулах талаар чиглэл өгсөн байнгын хорооны тогтоолын төсөл боловсруулж хэлэлцvvлэхээр шийдсэн байна. 
Нөгөө талаар тэтгэврийн зээлийн хvvг бууруулах асуудлаар Нийгмийн даатгалын vндэсний зөвлөлд тавьсан хvсэлтийг vл ойшоож, хэлэлцэхгvй байгаа нь зөвлөлийн бvрэлдэхvvнтэй холбоотой байхыг vгvйсгэхгvй гэж бvлгийн дарга С.Бямбацогт vзэж байгаа аж. Нийгмийн даатгалын vндэсний зөвлөлийн есөн гишvvний нэлээд нь ашиг сонирхлын зөрчилтэй, Баянгол дvvргийн ИТХ-ын төлөөлөгч буюу ХАХНХ-ын сайдын төлөөний хvмvvс байдаг гэнэ. Нийгмийн даатгалын vндэсний зөвлөлийн тайланд өгvvлснээр нийгмийн даатгалын сангийн чөлөөт vлдэгдлийг харилцах ба хадгаламж хэлбэрээр байршуулсан мөнгөн хөрөнгийн хvvгийн орлогоос 58.1 тэрбум төгрөгийн орлого олж санг арвижуулжээ. Vvнээс өөрөөр хэчнээн төгрөгийг, хэдэн арилжааны банкинд ямар хугацаагаар байршуулсан талаарх мэдээлэл тайланд огт тусгагдаагvй ажээ.
Ирэх баасан гаригт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Татварын эрх зvйн орчин, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ. Татварын багц хуулийн шинэчлэлийн хvрээнд МАН засгийн эрх барьж байх vедээ далд эдийн засгийг багасгах, татварын ачааллыг бууруулах, дөрвөн аргын татвар, эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдvvлэх талаар тодорхой хууль боловсруулж хэрэгжvvлсэн. Мөн 2012 оны сонгуулиас хойш энэ чиглэлээр олон хуулийн төсөл өргөн мэдvvлсэн ч өнөөг хvртэл хэлэлцэгдээгvй. Тухайлбал, НӨАТ-ын босгыг өндөрсгөх, жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс илvvгvй орлоготой аж ахуйн нэгжид ногдуулах татварыг нэг хувь болгох, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр авч байгаа цалинг татвараас чөлөөлөх зэрэг хуулийн төслvvдийг дурдаж болно. Тиймээс аж ахуйн нэгж, баялаг бvтээгчид, ард иргэдэд хэрэгтэй эдгээр хуулийн төслvvдийг яаралтай хэлэлцvvлэхийг Ерөнхий сайдын мэдээллийн цагаар МАН-ын бvлгээс шаардахаар болжээ. Тvvнчлэн УИХ-ын даргад хандан МАН-ын бvлгээс өргөн мэдvvлсэн хуулийн төслvvдийг хэлэлцэх шаардлага тавих аж. 
Эцэст нь УИХ дахь МАН-ын бvлгийн дарга С.Бямбацогт "УИХ-ын дарга бол парламентын хуралдааныг удирдах, зохион байгуулах vvрэгтэй хvн. Гэтэл улс төрийн намын дарга спикертэй болсноос хойш улстөржиж, хуулийн төслvvдийг хэлэлцэх, хэлэлцэхгvйг шийддэг болсон. Зарим хуулийн төслийг дараалал харгалзахгvй хэлэлцдэг, зарим хуулийн төслийг бvтэн жилээр хав дардаг болсон. Бид УИХ-ын даргад энэ асуудлаар шат дараатай шаардлага тавьж ажиллана " гэсэн юм.
 
Эх сурвалж: