sonin.mn
 
Өнөөдөр Төрийн ордонд УИХ-ын дөрвөн байнгын хороо, нэг дэд хороо хуралдана.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд эхэлж, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэх бол Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд эхэлж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний Эрхийн Үндэсний Комиссын 13 дахь илтгэл 14 дүгээр илтгэлүүдийг сонсох юм.  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд хуралдаж,  “Мөнгөн усны тухай Минаматагийн Конвенци”-д нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.  Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд болж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2014 оны үйл ажиллагааны тайлан зэрэг асуудлыг тус тус хэлэлцэх аж. Мөн өдөр Хүний эрхийн дэд хороо хуралдана.
 
Б.Туул
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг