sonin.mn
 
 
Баян-Өлгий аймгийн Улаан хус сумын наймдугаар багийн нутагт Ховд голын усны түвшин дээшилсний улмаас өчигдөр далан нуржээ.
Үүнээс болж голын ойр хавьд хаваржиж байсан 20 гаруй айл усанд автсан байна. Гамшигт нэрвэгдэх шахсан тэдгээр айлуудыг тус сумын мэргэжлийн ангийн 60 хүн, долоон техник хэрэгсэлтэйгээр нүүлгэн шилжүүлж, даланг сэргээн босгожээ.
 
 
Ш.Айзаря
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг