sonin.mn
 
 
ШЕЗ-ийн дарга Н.Лvндэндоржийг шvvхийн тvvхэнд байгаагvй цалинг шvvгчиддээ өгч байна хэмээн дээр дооргvй баалсаар хоёр жил гаруйн нvvрийг vзэж байгаа . Тvvнчлэн зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шvvгчдийг нэг сард 4-8 сая төгрөгийн цалин авдаг хэмээн мэдээлж байсан удаатай. Тэгвэл өнөөдрийн байдлаар Монгол Улсын шvvхэд ажиллаж буй шvvгч нэг сард 2.7-3.3 сая төгрөгийн цалин авч буй аж. Анхан шатны шvvхийн шvvгч 2.7 сая төгрөгийн цалин авдаг бол Улсын дээд шvvхийн ерөнхий шvvгч 3.3 сая төгрөгийн цалин авдаг байна. 
Тодруулбал, улсын хэмжээнд 470 шvvгч ажиллаж байгаа. Шvvгчийн эрх зvйн байдлын тухай хуульд “Шvvгчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хvрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байна” гэж заасан байдаг.
Ямартай ч энэ талаарх мэдээллийг өчигдөр ШЕЗ-өөс өгч тэдний цалинтай холбоотой асуудал болон шvvгчдэд хэн хариуцлага тооцдог вэ гэх асуудлын талаар дэлгэрэнгvй мэдээлэл хийсэн юм.
ШЕЗ-өөс манай улсын шvvгчид хэдэн төгрөгийн цалинтай ажиллавал энэ нөхцлийг хангахыг МУИС-ийн судлаачдыг багаар гvйцэтгvvлжээ. Хөндлөнгийн судлаачид шvvгч 2.7-3 сая орчим төгрөгийн цалинтай байвал энэ нөхцлийг хангана гэж дvгнэсэн аж. Өөрөөр хэлбэл 2.7-3 сая төгрөгийн цалинтай ажиллахад шvvгчийн эдийн засгийн хараат байдал зохих хэмжээгээр хангагдана гэсэн vг гэнэ. Шvvгчид vндсэн цалин дээрээ нэмж нэг урамшуулал хvртдэг. Шvvгчийн эрх зvйн байдлын хуульд зааснаар шvvгчээр ажилласан тав дахь жилээс эхлэн шvvгчийн цалин жил бvр өмнөх оныхоос хоёр хувиар нэмэгддэг байна. Харин хэрэгжихгvй байгаа нэг нэмэгдэл нь шvvгчийн мэргэжлийн тvвшин тогтоож тvvнээс хамааруулаад цалинг нэмэх тухай заалт. Энэ нь шvvгчийн хараат бус байдалд нөлөөлж магадгvй гэдэг vvднээс хэрэгжихгvй байгаа аж.
Цалин нь эдийн засгийн хараат бус байдлыг хангаж чадахгvйгээс шvvгч хэн нэгний нөлөөнд автах, шvvгчид хэн нэгэн нөлөөлөхөөр оролдохыг нөлөөллийн мэдvvлгээр хянаж байгаа. Тvvнчлэн шvvхийн Ёс зvйн хороонд шvvгч авилга, хахууль авах, талуудад тэгш бус хандах, зан харилцааны хувьд алдаа гаргах зэргийг иргэдийн зvгээс шууд мэдээлдэг ихээхэн ач холбогдолтой аж. Аливаа хэрэг явдлын vнэнийг дэнслэх эрх атгасан шvvгчдийн ажлын ачаалал их. Өнгөрөгч онд нийслэлийн шvvгчид ачаалалтай ажилласан дvн гарчээ. Тухайлбал, Иргэний хэргийн анхан шатны шvvхийн нэг шvvгч жилд 287 хэрэг шийджээ. Гэхдээ манай улсын хувьд шvvгчийн ажлын ачааллыг тооцох аргачлал байдаггvй. 
Тиймээс энэ онд ШЕЗ-өөс шvvгчийн ажлын ачаалал ямар байвал зохимжтойг тодорхойлох бодлогын судалгаа хийж байгаа бөгөөд vvнийг боловсруулсны дараа шvvгчдийн ажлын ачааллыг бусад орныхтой харьцуулах боломжтой болох юм байна.
Шvvхийн ёс зvйн хорооны дарга О.Алтангэрэл “Шvvгчийг хэн шvvдэг вэ, тэдэнд хэн хариуцлага тооцдог юм гэсэн асуулт олны дунд байдаг. Тэгвэл шvvгчийн сахилга, хариуцлага, ёс зvйг шvvхийн Ёс зvйн хороо сахин хамгаалдаг. Харин шvvгчийн гаргасан шийдвэр, хууль хэрэглээний асуудлыг шат шатны шvvхэд хянаж, Улсын дээд шvvхээс гаргасан шийдвэр эцсийнх болдог. Энэ бол өөр асуудал. 
Шvvгчийн сахилга, хариуцлага, ёс зvйн талаар авч vзье. Энэ оны эхний улиралд Шvvхийн ёс зvйн хороонд давхардсан тоогоор нийт 72 шvvгчид холбогдох 58 гомдол иржээ. Шvvгч зохисгvй байдал гаргасан, хувийн ашиг сонирхлын vvднээс нэг талд vйлчилсэн, хууль буруу хэрэглэсэн, хэргийн хөдөлгөөний удирдлагатай холбоотой болон бусад төрлийн гомдол хvлээн авсан байна. Эдгээрээс дөрөвт сахилгын хэрэг vvсгэж, 41-т сахилгын хэрэг vvсгэхээс татгалзаж, гурван гомдлыг дахин шалгуулахаар буцаажээ.Сахилгын хэрэг vvсгэсэн дөрвөн шvvгчид сануулах арга хэмжээ авчээ. Одоогийн байдлаар шvvгчид цалин бууруулах, огцруулах зэрэг хариуцлага тооцоогvй байгаа аж.Хуулийн шаардлага хангаагvй гомдлуудад сахилгын хэрэг vvсгэхээс татгалздаг. Мөн иргэний зvгээс гаргасан гомдол хуулийн шаардлага хангаагvй нотлох баримтад vндэслэсэн учраас шvvгчид сахилгын хэрэг vvсгэсэн хоёр тогтоолыг хэрэгсэхгvй болгосон байна. 
Шvvхийн ёс зvйн хороонд иргэдээс шvvгчтэй холбоотой гомдол цөөнгvй ирдэг байна. Тус хорооны зvгээс ирсэн гомдол бvрийг хурлаар хэлэлцэн хэрэг vvсгэх эсэхийг шийддэг. Шvvгчийн ёс зvй, сахилга, хариуцлагын зөрчлийг авч vзээд сануулахаас шvvгчийг огцруулах хvртэл арга хэмжээ авдаг хуультай. Иргэний хуульд заасан эрхийг эдлvvлээгvй, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн зэрэг зөрчил гарсан шvvгчдэд зохих арга хэмжээг авч байжээ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шvvхээр сахилгын хэргийн 10 магадлал, Улсын дээд шvvхийн Захиргааны хэргийн танхимаар хянагдсан сахилгын хэргийн гурван гомдол хянагджээ. Ёс зvйн хороонд ирдэг гомдлын дийлэнх хувь нь шvvхийн шийдвэртэй холбоотой ирдэг. Энэ нь тус хорооны чиг vvрэгт хамааралгvй учир татгалздаг. Зарим тохиолдолд харьяалал андуурагдаж ирсэн гомдлуудыг цагдаагийн байгууллага, АТГ-т шилжvvлдэг.
 
 
Эх сурвалж: