sonin.mn
 
 
ОХУ-ын дээд боловсролын итгэмжлэлийн хугацаа  дуусч, тухайн дээд сургуулиас  Оросын  Боловсролын хяналтын газар холбогдох баримт бичгүүдийг  ирүүлээгүйн улмаас тус улсын 5 их, дээд сургууль Оросын   дээд боловсролын улсын жишгийн  диплом олгох  боломжгүй болжээ.
Үүнд: Кубаны Олон улсын  бизнес, менежментийн дээд сургууль, Новосибирскийн эдийн засаг, менежментийн дээд сургууль, Хүмүүнлэгийн орчин үеийн академи, Саид Афандийн нэрэмжит Дагестаны технологийн  их сургууль, Москвагийн дэлхийн  эдийн засаг, олон улсын харилцааны дээд сургууль оржээ.
 
Гэхдээ Оросын Боловсролын хяналтын газраас  эдгээр их, дээд сургуулиудыг   боловсролын үйл ажиллагаа явуулах боломжтой гэдгийг мэдэгджээ. Гэвч  дээрх сургуулиуд нь дээд боловсролын  диплом олгох  эрхгүй бөгөөд  цэргийн албаны хугацааг хойшлох юм уу,   ажлын газраас  цалинтай амралт  авах боломж бүхий   сургалтад  урих,  магадлагаа олгох   эрхгүй байх юм. Эдгээр  арга хэмжээнүүд нь дээрх  таван их, дээд сургуулиудын салбар сургуулиудад бас хамааралтай  аж.   
Төрийн думын баталсан  үр ашиггүй  их, дээд сургуулиудын  боловсролын лицензийг эргүүлэн татах тухай  хуулийн  дагуу “Роскомнадзор” (“Оросын хяналтын хороо”) ийн үйл ажиллагаа  явуулж байна. Өнгөрсөн  нэг жилийн хугацаанд  119 их, дээд сургуулийн лицензийг татжээ. 2014 оны 12 дугаар сард Оросын Боловсролын хяналтын албанаас  Москва хотын  7, бүс нутгийн 5 дээд сургуулийн оюутан элсүүлэх  эрхийг цуцалжээ.
 
Москва хот. А.Огторгуймаа
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг