sonin.mn
 
Хээл хахууль авсан гэж сэжиглэгдэж буй Ерөнхий сайд И Ван Кугийн огцрох хүсэлтийг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ хүлээн авлаа.
Гэхдээ тохирсон хүнээ ерөнхий сайдаар томилж чадахгүй байна гэх шүүмжлэл газар авч буй энэ үед Ерөнхийлөгч Пакт  дараагийн ерөнхий сайдыг томилох амаргүй байж магадгүй.
 
И Ван Ку өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт Ерөнхийлөгч Пакийг Перуд албан ёсны айлчлал хийж байхад огцрох хүсэлт гаргасан юм. Пак энэ долоо хоногийн даваа гарагт айлчлалаас буцаж ирснийхээ дараа түүний огцрох хүсэлтийг хүлээн авсан байна.
 
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард гатлага онгоц осолдсоны дараа Ерөнхийлөгч Пак ерөнхий сайдаа огцруулсан юм. Гэхдээ тэрбээр хоёр ч удаа тохирох нэр дэвшигчийг сонгож чадаагүй. И Ван Ку түүний гурав дахь сонголт байсан юм.
 
Пакийн засаг захиргааг бэхжүүлэхийн тулд эрх баригч намын ахмад гишүүн И энэ оны хоёрдугаар сард ерөнхий сайд болж байсан билээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг