sonin.mn
 
 
Өрнөдийн улсуудын авсан хориг арга хэмжээний улмаас манай улс 160 тэрбум долларын хохирол амссан гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ.
Дэлхийн зах зээлд нефтийн ханш торх нь 100 доллароос 50 доллар болж буурсан хэдий ч Оросын пүүс компаниуд төлөгдөөгүй өрөө юутай ч төлсөн гэж улсынхаа хойд нийслэл болох Санкт-Петербург хотод Путин хууль тогтоогчидтой уулзахдаа хэлсэн байна.
 
Ерөнхийлөгч Путин хэлэхдээ, “Хэн нэгэн манай улсыг нуран унахыг хүлээж байсан байж магадгүй. Гэхдээ тийм юм болсонгүй. Оросын эдийн засаг эдгээр зохиомол саад бэрхшээлийг харьцангуй хялбар даван тууллаа” гэжээ.
 
Оросын эдийн засаг сулрахад дотоод болоод гадаад хүчин зүйлс нөлөөлсөн болохыг тэрбээр мөн хүлээн зөвшөөрсөн байна.
 
Түүхий эдийн ханш унасан нь Оросын рублийн ханшийг сулруулахад мөн нөлөөлснөөр ОХУ-ын төв банк валютын хөвөгч ханшийн системд шилжихээс өөр аргагүйд хүрчээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг