sonin.mn
 
 
БНХАУ-ын Шанду мужид Шар мөрний нэрэмжит олон улсын марафон гүйлтийн тэмцээн энэ сарын 25-26-нд болж, хагас /21 км 97.5 метр/ марафоны төрөлд ОУХМ М.Мөнхзаяа, спортын мастер Ж.Олонбаяр нар тус тус тэргүүн байрт шалгарч алтан медаль хүртжээ.
Энэ тэмцээний хагас болон бүтэн марафонд нийт эрэгтэй, эмэгтэй 30 мянга гаруй гүйгчид оролцжээ. Манай улсаас зургаан тамирчин өрсөлдсөнөөс ийнхүү хоёр нь хагас марафонд аваргалж, бүтэн марафонд дөрвөн тамирчин IX-XIII байрт оржээ. “Рио 2016” олимпийн наадмын эрхийн “В” нормативийг биелүүлсэн Б.Мөнхзаяа болон Ж.Олонбаяр нарын хувьд дасгалжуулагч Б.Төрбатын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байгаа юм. Шар мөрний нэрэмжит олон улсын марафонд оролцсон тамирчид өнөөдөр эх орондоо ирнэ.
 
Д.Өлзий
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг