sonin.mn
 
ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Т.Билэгт тушаал гарган зарим газрын даргаа өөрчилсөн байна.
Тус газрын Тогтоол гүйцэтгэх газрын даргаар ажиллаж байсан хурандаа Ш.Булганыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хорих 409 дүгээр ангийн даргаар томилжээ. Хорих ангийн даргаар ажиллаж байсан хурандаа М.Алтан-Очирыг 421 дүгээр ангийн даргаар сольж томилсон бол уг ангийн дарга, хурандаа Г.Тэрбишийг тэтгэвэрт нь гаргасан байна. Тогтоол гүйцэтгэх газрын даргаар Гүйцэтгэх газрын адрга П.Хосбаярыг сэлгэн тавьжээ. Түүний оронд Төрийн тусгай хамгаалалтын газрын даргаар ажиллаж байсан хурандаа Ж.Наранбаатарыг томилоод байна.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг