sonin.mn
 
ЗХЖШ-ын дэргэдэх Цэргийн тагнуулын газрын орлогч дарга, хурандаа Ц.Ганбатыг АТГ эрүү үүсгэн шалгаж байгаа мэдээлэл ирлээ. Түүнийг албан тушаалаа  ашиглан тендерийн хөрөнгөөс завшсан хэмээн буруутгаж байгаа юм.
Тухайлбал, шүхэр десантын 084 дүгээр ангийн албан хэрэгцээнд ашиглах, мэргэжлийн өндөр зэрэглэлийн шүхэр авах , нийлүүлэх тендерт оролцохдоо стандартад нийцэхгүй шүхрийг БНХАУ-аас авсан гэж үзжээ. Хурандаа Ц.Ганбат нь тус газарт ажиллахаас өмнө БНХАУ-д суух цэргийн атташе байсан нь бас хардахад хүргэсэн бололтой. Түүнийг цагдан хорьсон эсэх нь тодорхойгүй байна.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг