sonin.mn
 
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд "Playtime-2015" амьд хөгжмийн наадам ирэх зургадугаар сарын 27-28-нд Монгол шилтгээнд болно.
Тус наадмыг 14 дэх жилдээ Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, найрсаг хотыг бий болгох, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг хамтлаг дуучдыг танилцуулах, тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж байна.
 
Эл наадамд АНУ-ын “Pains of Being Pure at Heart”, “SSIGHBORGGG”, Өвөр Монголын “Есөн Эрдэнэ” хамтлаг, “Никитон”, “Нисванис”, “The Lemons”, “Моханик”, “The Colors”, “Rec On”, ”Цонхон дээр суусан ялаа” зэрэг 40 гаруй хамтлаг дуучид, DJ оролцож, өөсрдийн уран бүтээлээ толилуулна. Энэ удаагийн наадамд “Playtime”, “Шинэ давалгаа”, “Нааглихац” гэсэн тайзаар дамжуулан дэлхийн болон Монголын амьд хөгжмийн уран бүтээлчдийг танилцуулах юм.
 
Наадмын үеэр хотын залуус хог хаягдлаа хэрхэн багасгаж, зөв зохистой ашиглаж, өөрсдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх REPLY урлагийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. REPLY яармаг нь “PlayArt”, “PlayKids”, “PlayMerchendise” зэрэг өртөөнөөс бүрдэх юм.
 
Наадмын үеэр Монголын богино хэмжээний кино хөтөлбөрийг наадамд оролцогчдод толилуулах аж.
 
Б. Болор 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг