sonin.mn
 
 
"Монголросцветмент" нэгдлийн харьяа Бор-өндөрийн уулын баяжуулах жоншны үйлдвэрийн баяжуулах фабрикт осол гарчээ.
Энэ ослын үеэр уурхайд ажиллаж байсан нэг хүн өрөөсөн гараа таслуулсан хэрэг гарчээ. Гэмтсэн хүн тус фабрикт олон жил ажилласан туршлагатай ажилчин байжээ. Одоо сумынхаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Дэлхийн зах зээлд жоншны борлуулалт муудсанаас уг уурхайг хэсэг хугацаанд зогсоож байгаад долоо хоногийн өмнөөс дахин ажиллуулж эхэлсэн аж. Тус уурхайд байнга осол  гардаг бөгөөд ажилчдынхаа хөдөлмөр аюулгүйн байдалд хайнга ханддаг нь  осол гарах шалтгаан болдог байна.
 
 
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг