sonin.mn
 
 
Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/140 дүгээр захирамжийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас,  Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран “Монгол цэргийн жавхаа-2015” уралдааны анхан шатны шалгаруулалтыг 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдрүүдэд Зэвсэгт хүчин, Хилийн анги, байгууллагууд дээр очиж шалгарууллаа.
 
Нэгдүгээр шатны шалгаруулалтад нийт 30 анги, байгууллага оролцсоноос дараагийн шатанд 9 анги шалгарав. Уралдааны  анхан шатны шалгаруулалтад цэргийн анги, байгууллагууд  нийт 923,5 сая төгрөгийн тохижилтын ажлыг хийж, цэргийн алба хаагчдын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг дээшлүүлсэн байна.
 
Энэ жилийн уралдааны онцлог нь урьд шалгаж байсан үзүүлэлтүүд дээр биеийн тамирын материаллаг бааз, бие бялдрын стандартыг нэмж шалгажээ.
 
Уралдааны II шатны шалгаруулалтыг 2015 оны 5 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулж, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, үдшийн цэнгүүний арга хэмжээг 2015 оны 5 дугаар сарын 23-ны өдөр “Их эзэн Чингис хааны талбай”-д зохион байгуулах юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.