sonin.mn
 
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан Төрийн ордонд эхэллээ.
Тус бүлэг өчигдөр хуралдсан ч Тавантолгойн гэрээний төсөл дээр байр сууриа хараахан нэгтгэж амжаагүй аж. Тиймээс өчигдрийн хуралдаанаа үргэлжлүүлэхээр болсон байна. Эвслийн бүлгийн хуралдаанаар Тавантолгойн гэрээний төслийг хэлэлцэхээс гадна Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл, цаг үеийн бусад асуудлыг хэлэлцэх гэнэ.
 
 
 
Б.Туул
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг