sonin.mn
 
 
 АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама халаагаа өгөхөөс өмнө Хирошимад айлчилж магадгүй гэж түүний туслах Бен Рөүдс мэдэгджээ.
Тэрбээр “NHK” мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа, ийм айлчлал хийхэд болохгүй зүйл байхгүй бөгөөд боломжийг судалж байгаа гэж мэдэгдсэн байна.
 
Японы ард түмний хувьд тэр дундаа Хирошима хотын иргэдэд уг айлчлал ямар гүнзгий утга агуулгатай болохыг АНУ ойлгож байгаа гэж тэрбээр хэлсэн байна.
 
“Дэлхийг цөмийн зэвсэггүй болгох хэтийн төлөвийг Ерөнхийлөгч Обама хувьдаа дэмжих амлалт өгсөн. Учир нь цөмийн зэвсэг ашигласнаар, ямар аймшигт зовлон учруулж болох талаар АНУ мэднэ гэж Рөүдс мэдэгдэв.
 
Ерөнхийлөгч Барак Обама Хирошима болон Нагасаки хотод айлчлах хүсэлтэй байгаагаа 2009 онд мэдэгдэж байсан удаатай билээ.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг