sonin.mn
 
Америкийн “Apple” компани энэ оны эхний гурван сарын хугацаанд 58,01 тэрбум долларын орлого олсон нь алдарт Стив Жобсын үүсгэн байгуулсан тус компанийн түүхэн дэх хамгийн өндөр орлого бөгөөд өнгөрсөн оны мөн үеийн үзүүлэлтээс 27 хувиар өссөн үзүүлэлт аж.
“Apple” компани дээр дурдсан хугацаанд 13,57 тэрбум долларын цэвэр ашигтай ажилласан байна.  Өнгөрсөн оны эхний гурван сарын хугацаанд тус компани 10,22 тэрбум долларын цэвэр ашиг олж байжээ.  
 
“Apple” компани энэ эхний улиралд 61 сая “iPhone” гар утас борлуулсан байна.
 
“Энэ жил Хятадын дотоодын зах зээлд “iPhone 6” гар утасны эрэлт маш өндөр байсан нь улирлын үзүүлэлт ийм өндөр гарахад нөлөөлсөн” гэж “JMP Securities LLC” компанийн ажиглагч Алекс Гауна онцлон дурджээ.
 
“Apple” компани хувьцааныхаа борлуулалтаас 2,33 долларын орлого олсон байна. Тус компани хувьцааныхаа борлуулалтаас 2,16 сая долларын орлого олно гэж хараат бус шинжээчид урьд нь урьдчилан таамаглаж байжээ.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг