sonin.mn
 
 
 
Олон улсын санхүүгийн корпорациас манай улсын 300 гаруй бизнес эрхлэгчдийн дунд явуулсан хүнсний аюулгүй байдлын тухай судалгааны үр дүнг  хүнс үйлдвэрлэгч, эрдэмтэд, Засгийн газрын болон олон улсын төлөөлөгч нарт танилцуулах “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал: Өнөөдөр ба ирээдүй” сэдэвт онол практикийн бага хурал боллоо.
Бага хуралд  ХХАА-н сайд Р.Бурмаа оролцож хэлсэн үгэндээ “Дэлхийн Банкны Бүлгийн гишүүн Олон улсын санхүүгийн корпораци нь “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн төслийг боловсруулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж, уг хууль нь бусад хууль тогтоомж, дүрэм, журам, зохицуулалттай хэрхэн нийцэж буй болон дагалдан гарсан холбогдох эрх зүйн баримт бичгүүдэд үнэлгээ дүгнэлт хийсэн байгаа нь ихээхэн ач холбогдолтой болсон төдийгүй тайланд тусгагдсан зөвлөмжийн дагуу манай яамны зүгээс хамтран ажиллаж, Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, хүнс үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо. 
Энэхүү судалгаагаар хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, ялангуяа жижиг үйлдвэрлэгчдийн хувьд  2012 онд батлагдсан “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн талаарх мэдлэг дутмаг учраас  тухайн хуульд нийцүүлэн ажилладаггүй,  эрх зүйн баримтууд уялдаа холбоо сул байна хэмээн дүгнэжээ. Тиймээс  хүнсний аюулгүй байдлыг хангах талаар бүхий л оролцогч талуудын  чадавхийг дээшлүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг  оролцогчид онцолж байсан юм.