sonin.mn

Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн баярын цэргийн ёслолын жагсаалд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн өнгөрсөн сарын 29-нд анх удаа Улаан талбайд шөнийн бэлтгэлээ хийлээ. Шөнийн парадад ОХУ-аас гадна Монгол, Азербайжан, Армени, Беларусь, БНХАУ, Казахстан, Киргиз, Тажикистан, Энэтхэг, Сербийн цэргийн албан хаагчид хайрцаглан алхжээ. Манай цэргүүдийг орж ирэхэд дайны үеийн хамгийн алдартай дуу “Катюша” эгшиглэж эхэлсэн байна.  Цэргийн ёслолын жагсаалд оролцогчид өнөөдөр мөн адил Улаан талбайд  шөнийн бэлтгэлээ хийнэ. Харин сүрт жагсаалын сүүлийн буюу  ерөнхий бэлтгэл энэ сарын 7-нд болно.