sonin.mn

 Сүүлийн үед намын даргын ажлыг сонгогдож бус “булааж” шахуу авсан АН-ын даргын үүргийг “түр орлон” гүйцэтгэж байгаа З.Энхболдын гаргаж байгаа шийдвэр, хэлж байгаа үг, мэдэгдэл, намынхаа гишүүдэд гаргаж байгаа аяг аашийг хараад  зүгээр сууснаас зүлгэж байх хэрэгтэй гэж бодлоо.

 

Хараад байхад туслах, зөвлөх, төрсөн охинд нь ял өгнө, хар гэрт хорилоо гэсээр байгаад Ерөнхий сайдыг нь үлдээсэн гэж харагдуулаад намын даргыг нь авсныг АН гишүүд бүгд мэдэж байгаа учраас “булааж” гэж хэллээ.

 

Юуны өмнө АН, түүнийг бий болгож босгосон олон мянган дэмжигч сонгогч, гишүүд бол таны 1996 онд байгуулж 2000 оноос бусдад байр түрээслүүлж авшиг хүртдэг “Интер” компанийн чинь ажилчид биш гэдгийг хэлмээр байна.

 

Улс төрийн үндэсний том намыг “хувьчилж” авчихаад гишүүдийг хурууныхаа үзүүрээр “чи энд суу, чи, тэнд суу, чи гарч бай, харин чи зайл” гэж суугаа харагдаад байна.

 

Намынхнаа бүү хэл их хурлын гишүүдийн хэлэх үг, өргөн барих хууль, хурлын дэгийг ч спикер биш дарангуйлагч маягаар хандаж байгаа нь харж суугаа бидэнд мэдрэгдээд байдаг юм.

 

Үүгээрээ юу хэлэх гээд байна гэвэл:

 

1. АН-ыг фракцгүй болгосон гэх тэнэгүүдийг хуурах үг хаа замхрахыг эхлээд хэлье. Энэ нам ардчилсан хөдөлгөөний гол түүчээ, цохилтын нударга, үзэл санааны генераци, түүнийг тэтгэх амь зуулга нь болж ирсэн 3 намын угшил, түүнийг бий болгосон хүмүүс нь олон мянгаараа 90  хувь нь 60 нас ч хүрээгүй оршсоор байгаа бөгөөд тэд үзэл баримтлалынхаа огторгуйд өөрсдийнхөө анхны өгөгдлөө тээсээр яваа билээ.

 

Тэр бол олны мэдэх МоАН, Соцдек, Мүдняк гурав. Тэд явсаар МоАХ, Алтангадас, Мүдняк фракц болсон нь яалт ч үгүй үнэн. Энэ гуравт багтаж яваагүй дундаас ирсэн нөхөд эсвэл санаа нийлээгүй нөхөд зарим нь бүүр Жамух, Алтан, Хучир шиг оорцоглож муудалцах, эрх ашгийн түр холбоосоор нэгдсэн том овоо тойруулаад хүмүүсийн босгодог бага овоонуудаас бүрдсэн нэгдлүүд бий. Тэр нь намын бүлгийн хүрээнд бий болсон байдаг “урт дурын ноёд”-ын хуйвалдаант бүлэглэл гэж болох юм.

 

Ямар ч тохиолдолд “алим модноосоо хол унахгүй” нь хуулиар дээрх 3 дээр цугларцгаадаг.

 

Энэ 3 угшлийг байхгүй боллоо гэж зарлаад Энхбаярын нам шиг нэг нотоор зэрэг дуугарна гэвэл үүн шиг худал байхгүй, мөрөөдөл. Цагтаа энэ мөрөөдлийг Ц.Элбэгдорж ч зүүдэлж явсан, М.Энхсайхан ч, Д.Дорлигжав ч оролдож явсан. Үнэнийг зөвшөөрч, эвээр зөвшилцөе гэсэн нь Н.Алтанхуяг л байх. Тэглээ гээд ялалт байгуулахад нь саад болж чадаагүй.

 

Дундад зууны өндөрлөгтэй жишвэл их эзний цэрэгт Урууд мангудууд цохилтын хүч болж, татарууд хошууч болж, мэргэдүүд дунд эгнээнээс харвах их бууны хороо болж, тайчууд тархи нь болж байх үед татарын хороонд мангудын баталионыг захируулж, тайчуудын хороог мэргэдийн дивизтэй нийлүүлсэн бол Хорезмийг ялж чадахгүй байсан шиг МоАХ эсэргүүцэн өлсөж, соцдек “уран бэрийн нүүдэл” хийж, мүднякууд баабарын 2 см-ыг хийхээ тохиролцож тэд ялж ялагдаж ирсэн.

 

Одоо үүний эсрэг аль нэг талыг нь хэлтийлгэхэд системээрээ доргиод ирнэ. Тэр үед АН хэмээх “агсан морь эмээлээ гэдсэндээ” авсны дараа З.Энхболдыг загнаж, зодоод ч нэгэнт өнгөрсөн хорвоо болно.

 

2. Зөвхөн УИХ-ын гишүүдийг бүгдийг нь “ногоон гэрлээр” дэвшүүлнэ гэж бодож байгааг чинь АН-ын олон ҮЗХ, үе үеийн гишүүд, зорьж тэмцэж ирсэн бусад гишүүд алга ташаад дэмжих нь юу л бол. Хүчээр юм уу, улс төрийн намын хуульд өөрөө дархлагдах заалт оруулж эзэн сууна гэж байгаа бол жинхэнэ “дотоод иргэний дайн” өрнөж ихээхэн гарз гарна.

 

Тэгж яривал түмэн олон сонгогчид, монголчууд АН-ын масс дотор итгэл даагаагүй, улс гүрнээ, Ардчилалын нэрийг баастсан, намынхаа нэр хүндийг олон түмний дунд унагасан, популизм хийж улсынхаа засаг төр, эдийн засгийн “алуурчин” болсон этгээдүүдэд таалагдан намын даргын суудлаа бөхөлж, тэднийг дархална гэвэл олон мянган гишүүд чинь эсэргүүцэх болно шүү.

 

Намын доторх “хар жагсаалтан”-д оруулж цаашид улс төрд зүглүүлж болохгүй олон эрүүл биш хүнийг дархалж, АН-ын 4 цаг үеийн эрүүл саруул, эрдэм боловсролтой, төлөв төвшин, улс гүрнээ, намаа боддог мянга мянган сэхээтэн байхад тэдний төлөөллийг бодлогоор дэмжин оруулж улс төрийн намынхаа нэр хүнд, боловсон хүчний бодлогыг эрүүлжүүлэхийн оронд хорлох гэж байгаа юм шиг энэ үйлдлийг тэвчих ёсгүй.

 

Өөрийн чинь байгуулсан эрх ашгаараа нийлсэн “түр хороо” шиг эрх ашиггүй болмогцоо алга болохооргүй жинхэнэ органик нэгдлийг хүчээр “ураг таслах”-ын оронд 1 дүгээр эшалоноо харин дархалж, дээр нь Халзаак, Баабар нараа оруулж ирэх, 2 дугаар эшалоны маш олон туршлагатай эрүүл саруул хүмүүст өрсөлдөх боломж олгох, энэ шатны маш олон улс төрийн намгүй бол үхчих гээд байгаа түүгээр амьдардаг, тэргүй бол хэн ч биш боловсрол, мэдлэггүй харанхуй мөртлөө бие голохгүй энэ намын аранга болсон нөхдөөс эвтэйхэн холдмоор байх юм.

 

Энэ л хэсэг АН-ын өнөөгийн их хурлын гишүүд дотор шахалдаж намын нэрээр орж ирчхээд алаад байгаам биш үү. Шулуухан хэлэхэд засгаа унагааж тоглосон хэд дүрмээр дэвших ёсгүй, үргэлж намынхаа бодлогын эсрэг явдаг Ж.Батзандан, Л.Эрдэнэчимэг, Г.Баярсайхан, эдийн засгаа хорлох популизм хийсэн Д.Ганхуяг, Н.Батбаяр, хаа ч очсон урвагчдын талд явдаг Арвин, давхар дээлтэй байх ёстой гэж орилж явсаар намынхаа засгийг унагааж урвасны шанд сайдаар шагнуулснаа дээлээ тайлахаа мартсан нүүрээ ширлэсэн Бурмаа нараас энэ удаа  салах ёстой.

 

Бүхэл бүтэн дүүргийг, дүүргийн АН-тай нь хувьчилж аваад эрүүл гишүүдийн нүүрийг улайлгаж яваа Баян голын нэг нөхрөөр бид алин болгон этикетик болгож явах юм бэ гэж гишүүд буруу харж уйлан зөв харан инээж сууна.

 

Та Баянхонгор аймгаас нэр дэвших гэсэн ҮЗХ-ны гишүүнийг уяач, унаачаар нь тэгж доош чихэх ёсгүй. Баян хонгорт 17 чингэлэг хятад спиртыг кетчуп болгон шахсан, төмөр замын ажлыг 8 жил гацаасан, бизнесүүдийг АТГ-аар дарамтлуулж дээрэмддэг, дээд боловсролгүй гэж дуудуулаад намын нэр, ажлыг хорлоод байгаа Х.Баттулга гишүүн, өдөр бүр ордон дотор согтуу явдаг, хаашаа ч хамаагүй бөмбөрөөд тогтдоггүй юу ярьж хэлээд байгааг нь ойлгоход бэрх, чирч гулдарч байж авчирсан Ганбат гэх нөхрөөс өөр эрдэм боловсрол, мэргэжил мэдлэг, улс орноо бодсон АН гишүүн энэ аймагт байхгүй гэж танд хэн хэлж, хэн ийм эрх мэдэл олгосон бэ.

 

Хонгорыг эрдэмтэдийн орон гэж л сонссон болохоос эргүү дуракууд нам эвслийн нэрээр ирчхээд дархлагддаг газар гэж сонсоогүй. Товчхон хэлэхэд намын гишүүд чинь амныхаа зугаа гаргаж доош нь чихүүлээд байх боол зардас бус үзэл санаагаа чөлөөтэй илэрхийлдэг сүмийн найрал дуучид шүү гэдгийг сануулах нь зүйтэй.

 

Олон нийтийн хэрэгслээр ярьсан эдгээр үг чинь доллар өгье гээгүй болохоор таалагдахгүй , янз бүрээр ойлгогдож байна.

 

Өчнөөн олон сайхан боловсрол эзэмшсэн 3 дугаар эшалоныхнаас түлхүү оруулж ирмээр байх юм. Энэ бол С.Гантөмөр, Д.Тэмүүжингийн үеийхэн. Олны дунд танигдсан сайн мэргэжилтэн Ардчилалыг дэмжигчид, нийгэмд эрүүл харагдах сэхээтнүүд оруулж ирмээр байна. Ухаандаа Болдсайхан эмчирхүү.Одоо АЗХ-ны залуусын төлөөлөл АН-д маш олон болжээ. Тэдний төлөөлөлийг нэмэх хэрэгтэй. Ингэжэрүүлжих учиртай.

 

Одоогийн байгаа УИХ-ын гишүүдийн нэг хэсэг нь үнэхээр сонгогдож чадсан гэдэг нэрээр халхалж болохооргүй хэцүү хүмүүс олноороо байгаад олон түмэн, намын масс эгдүүцэн, харамсан ярилцаж байна.

 

АН-ын нэр хүндийг унагааж байгаа гол 2 хүчин зүйлийн нэг нь төрийн өндөрлөгт гарсан манай намын нөхдүүд нөгөөдөх нь УИХ-д намын нэрээр шургалаад эргээд нийтээр хүлээсэн дүрэм, зөвшилцлөө нулимж байгаа хэсэг гишүүд гэж харагдаж байна.

 

Үүнийг засахгүйгээр сонгуульд энэ чигээрээ орно гэвэл ёстой “гуцваа” гэж захын гишүүд эсэргүүцэх болно. Тэгэхлээр Баабарын хэлдэг дэвшүүлж болохгүй гишүүдийн нэрс гаргаж, эсэргүүцэх хөдөлгөөн өнөө маргаашгүй босож ирэх болно.

 

Дахиад нэг муухай харагдуулж байгаа зүйл СХД–ийн нам удирдахдаа бүх шатны олон сонгуульд цухуйж үзээгүй нөхрийг генсекээр авчирч тавиад нам битгий хэл ангийн бүлэг салааны дарга ч хийж үзээгүй таниар энэ хэврэг догшин намыг удирдуулж, сонгуульд зангидсан нударга шиг авч орж, бааштай, мөнгөтэй, хагас цэрэгжсэн зохион байгуулттай, башир, төрд шургалаад ороод ирчихсэн өрсөлдөгчөө ялаад гараад ирнэ гэсэн итгэл бидэнд ерөөсөө төрөхгүй байна. Анхны мэдэгдэл, ярилцлага бүхэн чинь намын анхан шатны масс дотор эгдүүцэл төрүүлж байна.

 

Яах гэж ялагдаад шоконд орсон, хатавчинд хэвтэж байсан “зомби”-ийг плазм хийж босгон ирж, Нянгар шиг хаданд гаргаваа гэж АН чинь, олон сэхээтэн, дунд шатны намын байгууллага чинь харамсаж байна. Энэ бүхнийг давж гараад ялалт байгуулж чадвал хэлэх юм алга.

 

Намд нэр дэвшүүлэх зарчим, намын хамт олны хүсэл эрмэлзэл, олон түмний хүлээлтийг харгалзан сайтар судлан, орон нутаг анхан шатны байгууллагын санал эрмэлзлийг тусган шат шатны байгууллагаар хэлэцүүлэн оруулж батлуулсны дараа зарлуулах ёстой болохоос хулгай, хуйвалдаанаар нэг нэгээр нь дуудаж уулзан хувьчлаад авсан компанийн эзэн шиг хандана гэвэл үүн шиг худал юм байхгүй шүү.

 

Та өөрөө АН-ын нэрээр, жагсаалтаар гарч ирчхээд, өөрөө татаж унагаасан намынхаа даргынхаа дэмжлэгээр спикер суучхаад “хойноос ирээд хот манайх, хотонд ороод хонь манайх” гэхийг чинь жинхэнэ МоАХ, жинхэнэ Соцдек, жинхэнэ Мүдняк яагаад ч дэмжихгүй.

 

Эрх ашгаараа нийлсэн таны “торгон цэргүүд” намын масс дотор жин татахгүй байгааг хөрсөн дээр байгаа хүнийхээ хувьд бат хэлье. “Албан тасалгааны цонхоор, амьдрал сайхан харагдаж байгаа” бол амьдрал дээр тийм биш шүү.

 

Сонгуульд ялъя гэвэл намынхаа ажлыг маргаашаас хийж эхэлмээр байна. Д.Дорлигжав, М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг нар намын дарга шиг өдийд язагнуулан, өөр өөрийнхөө арга барилаар ажиллаж байсныг л мэдэхээс тань шиг тэрүүхэндээ хуйвалдаж, намын масстай ажиллахгүй анхан шатаа сонсохгүй, захиргаадаж, занадаг, хагалж бутаргадаг, ялж үзээгүй хүнээр генсек тавьдаг, эрүүгийн хүнд элементээр аймгийн намын дарга тавих гэж зүтгэдэг намын дарга ёстой харсангүй.

 

Энэ бол намын чинь олон түмний бодол, хүлээлт, үзэл бодлын нийтлэг илэрхийлэл шүү.

 

Энэ чигээрээ зүтгэвэл таныг дэврэх гэж байгаа сүүтэй цайны данхны таглаа аваад хажуу тийш тавьж дэврэхийг нь болиулж, нэгдмэл байлгаж чадах хүнээр удирдуулахаар зүтгэх болно шүү.

 

АН-ын анхдагчдийн нэг Ц.ЦЭРЭН