sonin.mn
БХ-ын сайд, ЗХЖШ-ын даргын тушаалаар жил бүр батлан хамгаалах, зэвсэгт хүчний анги, салбар, ар талын гээд бүх нэгжид ажилладаг офицеруудын төвшин тогтоох үзлэгийг явуулдаг. Энэ жилийн офицерын төвшин тогтоох үзлэг эхэллээ. Офицерын төвшин тогтооход мэргэжил, мэдлэгийн төвшнөөс гадна биеийн жингийн харьцааг онцлон үздэг байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан БХЯ, ЗХЖШ-ын удирдлагуудыг хүлээн авч уулзахдаа офицеруудын биеийн жингийн харьцаа, хэт таргалалтын байдлыг асуугаад "гэдэстэй" офицерыг  цөөлөхийг, цаашдаа цэргийн албанд байлгахгүй байх талаар сануулсан. Энэ асуудлыг үзлэгээр анхаарах болсон нь энэ. Офицерын төвшин тогтоох үзлэг ирэх 10 дугаар сарын 15 хүртэл үргэлжлэх юм.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: "Монцамэ"