sonin.mn
БОНХЯ-аас байгалийн самар түүхийг хориглоод байгаа. Самар түүх хуулийн хугацаа болоогүй, хууль ёсоор самар түүхийг хорьсон энэ үед манай зарим иргэд хил даван самар түүхийг оролдох болжээ. Сэлэнгэ аймаг дахь хилийн харуулын хэсгээр энэ сарын 02-ны өдөр хэсэг хүн самар түүх зорилгоор хил давах гэж байгаад хилчдэд баригджээ. Тэдгээр 16 хүнийг саатуулан шалгахад Дархан-Уул аймгийн харьяат байсан аж. Цаг агаар дулаарч, цас хайлж буй үед ой мод руу орж самар эрж хайх гэсэн иргэдийг шалгаж, саатуулан үйл ажиллагааг зогсоохгүй бол гал түймрийн аюул ч үүсгэж болзошгүй юм.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: "Монцамэ"