sonin.mn
Манай улсын баруун хилийн Булган авто замын боомтоор дөрөвдүгээр сарын 29-ний өдөр БНХАУ-ын гурван иргэн  хил нэвтрэх үедээ 15 кг байгалийн чулууг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан байна. Энэ хууль бус үйлдлийг хилчид илрүүлж, гаалийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Мөн тус боомтоор дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Ховд аймгийн Булган сумын иргэн Б нь "ХОҮ 48-14" улсын дугаартай автомашинд чонын арьс хоёр ширхэг, бугын эвэр нэг ширхэг, цагаан өнгийн байгалийн чулуу 30 кг-ыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг хилчид илрүүлэн Булган сумын Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгөөд байна.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: "Монцамэ"