sonin.mn
НҮБ. /Sputnik/. Европт дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 70 жилийн ойг тохиолдуулан тавдугаар сарын 9-нд болох баярын арга хэмжээнд оролцохоор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн ОХУ-ын нийслэл Москва хотод айлчилна гэж түүний албан ёсны төлөөлөгч Стефан Дужаррик мэдэгдлээ.
Бан Ги Мүн тавдугаар сарын 9-нд ялалтын баяр оролцоно гэж Кремлийн ордны албан ёсны төлөөлөгч Дмитрий Песков урьд нь мэдэгдэж байсан юм.
 
ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Ирина Бокова мөн Бан Ги Мүнийг дагалдан явах аж. Дужаррикийн хэлснээр, Европт дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 70 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцохоор НҮБ-ын тэргүүн тавдугаар сарын 7-нд Польшийн Гданьск хот, тавдугаар сарын 8-нд Украины нийслэл Киевт очно.
 
Энэ оны ялалтын баярын парад Оросын түүхэн дэх хамгийн том цэргийн парад болох төлөвтэй байна. Ялалтын баярт гадаадын 25 улсын удирдагчид, тэдний дотор хөгжиж буй улсуудын БРИКС бүлэг, ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсууд, Ази болон Европын улсуудын удирдагчид оролцоно.
 
Европын хэд хэдэн улсын удирдагчид, тэдний дотор Германы Канцлер Ангела Меркель, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон, Шведийн Ерөнхий сайд Стефан Лофвен Ялалтын баярын урилгыг хүлээж авахаас татгалзсан юм. Учир нь тэдний үзэж байгаагаар, Украины дотоодын хямралд ОХУ хөндлөнгөөс оролцож байгаа ажээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ"