sonin.mn
 
 
“Тэр Элбэг­­дорж гэж нэг хүн” гэж ярьдаг БНН-ын дарга Б.Жаргал­сайхан цахим ертөнцөд өчигдрийн “Хамгийн муу хүн”-ээр өрсөлдөгчгүй тодров. “Тэр Элбэг­­дорж гэж нэг хүн” гэж ярьдаг БНН-ын дарга Б.Жаргал­сайхан цахим ертөнцөд өчигдрийн “Хамгийн муу хүн”-ээр өрсөлдөгчгүй тодров. Мань эр “Ийгл Ньюс” телевизийн ярилцлагад оролцох үеэрээ танхайрч, сэтгүүлчийн биед халдсан юм байх. Уг нь тэрээр тус телевизийн 16.30 цагаас шууд дамжуулдаг “Зочны цаг”-т оролцох байсан ч 20 гаруй минут хоцорч ирсэн гэнэ. Улмаар 17.00 цагт ээлжит “Мэдээний өрөө” хөтөлбөр эхлэх байсан тул 30 минутын ярилцлага явуулах боломжгүй болсон талаар сэтгүүлч Ө.Золбаяр учирлаж. Тэгтэл хэзээний омголон, түргэн зантай Б.Жаргалсайхан дарга “Чи муу хэн бэ. Ажлаа алдан түгжирч, чихэлдээд ирж байхад надад томордог хэн бэ чи. Дараагийнхаа мэдээг хүлээлгэж болдоггүй юмуу. Би чухал мэдээлэл өгөх гэж ирсэн болохоос та нарын завхарсан юм шиг юм ярих гэж ирээгүй” гээд нөгөө муу сэтгүүлчийг заамдаад авч дээ. Мань эр горзгор өндөр, харин уурыг нь хүргэж уушгийг нь дэлбэлчих шахсан Ө.Золбаяр нь нуруугаар намхан тул Б.Жаргалсайхан дарга “Ийгл Ньюс”-ын “Мэдээний өрөө”-г золтой л нураачихалгүй нэг юм хоёр тийш болж. “Муу пацаан хэн бэ чи. Чи намайг таньж байна уу. Ойлгуулаад өгнө өө чамд” хэмээн пижигнүүлсэн Б.Жаргалсайхан дарга хаалгыг нь хэмх саваад гарч одсон гэнэ. Өчигдрийн хувьд сэтгүүлч Ө.Золбаярын хувьд “час” өдөр, Б.Жаргалсайхан даргын тухайд “арслан” өдөр байсан бололтой.
 
 
Эх сурвалж: