sonin.mn
 
Тахарын ерөнхий газрын Гэрч, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хүйсийн тэгш эрхийн төв төрийн бус байгууллагууд хамтран ажиллахаар 2014 оны 3 дугаар сард Санамж бичиг байгуулан ажиллаж байгаа билээ.
 
Энэхүү санамж бичгийн хүрээнд 2015 онд хамтран хэрэгжүүлэх ажлаа төлөвлөн, уг төлөвлөгөөг баталж, Тахарын ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах газрын дарга, тахар И.Даваажамьян, Хүчирхийллийн эсрэг Үндэсний төвийн захирал П.Золзаяа, Хүйсийн тэгш эрхийн төвийн захирал Г.Ганбаясах нар гарын үсэг зурлаа.
 
Төлөвлөгөөнд төлбөрийн чадваргүй гэрч, хохирогчид хууль зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах, мөн орон нутаг дахь хамгаалах байр нэг цэгийн үйлчилгээний төвүүдийн хүчин чадал, үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцох, орон нутагт хамтын ажиллагааг дэмжих зэрэг олон ажлуудыг төлөвлөсөн байна.