sonin.mn
 
 
 Дөрөвдүгээр сарын сүүлээр хүчтэй газар хөдлөлт болсон Балба улсын эрх баригчдын хүсэлтээр гадаадын орнуудын эрэх-аврах багийнхан тус улсаас гарч эхэллээ. Энэ тухай Балбын Дотоод хэргийн яамны төлөөлөгч мэдээлсэн байна.
Балбад явуулж буй эрэх-аврах ажиллагаа дуусах шатандаа орсон бөгөөд энэ ажиллагааны дараа сэргээн босгох ажлыг эхлүүлнэ гэж Энэтхэгт суугаа Балба улсын Элчин сайд Кумар Упадхьяи урьд нь мэдээлжээ. Эрэх-аврах ажиллагаа бараг дуусч байгаа бөгөөд балбачууд цаашид өөрсдийн хүчээр ажиллагааг явуулж чадах учраас гадаадын аврагчдыг улс орноосоо гарах хүсэлт нь улс төрийн ямар нэг далд утга агуулаагүй болохыг тэрбээр хэлсэн байна.
 
Газар хөдөлсний дараа Балбын аврагчдад туслахаар дэлхийн 34 орон аврагчдын багаа илгээжээ.
 
Балбад 7.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт дөрөвдүгээр сарын 25-нд болсон билээ. Хамгийн сүүлийн мэдээллээр, газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 7500-д хүрч, 15 мянга орчим хүн гэмтэж бэртжээ.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг