sonin.mn
 
 Украины байдлыг зохицуулах холбоо тогтоох бүлгийн ээлжит уулзалт лхагва гарагт Беларусийн нийслэл Минск хотод болно. Энэ мэдээллийг янз бүрийн талын хэд хэдэн эх сурвалж нотолсон байна. Хуримтлагдсан асуудлыг шийдвэрлэхэд Киевийн эрх баригчид бүтээлчээр хандана гэдэгт эргэлзэж байна гэж Бүгд Найрамдах Донецк Ард Улсын тал уулзалтын өмнө мэдээлжээ.
Холбоо тогтоох бүлэг тавдугаар сарын 6-нд уулзах байж гэж байгаа тухай анх тус бүлэг дэх өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улсын төлөөлөгч Дэнис Пушилин мэдээлсэн байна.
 
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Австрийн Гадаад хэргийн сайд Себастьян Курцтэй хэлэлцээ хийснийхээ дараа зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр дээрх мэдээллийг нотолжээ.
 
Донбассын мөргөлдөөнийг зохицуулах гурван талын холбоо тогтоох бүлэг тавдугаар сарын 5-нд ажлын уулзалт хийх бол тавдугаар сарын 6-нд тэдэнтэй өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк болон Луганск Ард Улсын төлөөлөгчид нэгдэнэ гэж холбоо тогтоох бүлэг дэх Украины төлөөлөгч болох тус улсын Ерөнхийлөгч асан Леонид Кучмагийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дарин Олифер мэдээлсэн байна.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Молнцамэ" агентлаг