sonin.mn
 
Их Британийн хатан хаан Кенсингтоны ордонд шинэ гуч охин, гүнж Шарлоттой анх удаа уулзжээ.
 
Хаан ширээ залгамжлах эрх бүхий дөрөв дэх хүн болох шинэ гүнж өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Лондоны гэгээн Мэригийн эмнэлэгт 3.7 кг жинтэй мэндэлсэн юм.  Түүнд Шарлотт Элизавета Диана хэмээх нэр өгснийг Кенсингтоны ордон даваа гарагт мэдэгдсэн билээ.
 
Кэмбрижийн гүн болон гүнгийн хатан хоёр дахь хүүхдээ бүртгэлийн газарт албан ёсоор бүртгүүлжээ.
 
Гүн Кенсингтоны ордонд төрсний бүртгэлд гарын үсэг зурсан байна.
 
Төрсний бүртгэлийн дэвтэрт гүнж Шарлоттын төрсөн он, сар, өдөр, хаана төрснийг болон түүний бүтэн нэрийг Кэмбрижийн эрхэмсэг гүнж Шарлотт Элизавета Диана гэж тэмдэглэжээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг