sonin.mn
 
Нийслэлийн Сүхбаатар дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн нэрэмжит Суугаа волейболын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн боллоо. 
Тус тэмцээнд Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Сонгино-Хайрхан дүүргийн баг тамирчдаас гадна Орхон аймгаас 2 баг оролцсоноор тэмцээн илүү өргөн хүрээтэй, өрсөлдөөнтэй явагдсан юм. 
Тэмцээнийг олимпийн системээр зохион байгуулж А зооноос Сүхбаатар дүүрэг, Орхон аймгийн I баг, В зооноос Сонгино-Хайрхан дүүрэг, Баянгол дүүргийн тамирчид шалгарч, шигшээ тэмцээнээс Б.Намуундөл дасгалжуулагчтай Баянгол дүүрэг шилжин явах цомын эзэн болж, Т.Ганзориг дасгалжуулагчтай Сонгино-Хайрхан дүүрэг II байрт, С.Төмөрсүх дасгалжуулагчтай Сүхбаатар дүүргийн баг тамирчид III байрт тэргүүлж Өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагнал хүртлээ.
Тэмцээнд оролцсон нийт баг тамирчиддаа спортын өндөр амжилт, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.