sonin.mn
 
 
Найрсаг хамтын ажиллагаатай БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын ЗДТГ-ын даргын орлогч Цао Фен Чан, Спортын газрын дарга Лю Шао Кю, Боловсролын газрын дарга Лю Гайнь, газрын дарга Ши Юу Лин, хөл бөмбөг удирдлагын төвийн дарга Ша Юн Фен нар Сүхбаатар дүүрэгт зочиллоо. 
Зочдыг дүүргийн Засаг дарга Д.Бадарсан, Засаг даргын орлогч Л.Амарзаяа, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Баасанбат болон холбогдох хэлтсийн дарга нар хүлээн авч уулзав. 
Энэ удаагийн айлчлал нь Монгол, Хятад хоёр орны ард түмний уламжлалт харилцааг гүнзгийрүүлж, биеийн тамир, спортын салбарын харилцаа, хамтын ажиллагааг орон нутгийн түвшинд хөгжүүлэх зорилготой юм. 
Цаашид хүүхэд, залуучуудын дунд биеийн тамир, спортын олон төрөл, арга хэмжээг өргөнөөр зохион байгуулж, спортын амжилтын түвшинг дээшлүүлэх, харилцан суралцах, туршлага судлуулах, ажлыг зохион байгуулж, хичээл, судалгаа, шинжилгээ, хамтарсан бэлтгэл, тэмцээн уралдаан зэрэг хэлбэрээр дасгалжуулагч, шүүгч, тамирчдын ур чадварыг дээшлүүлэхээр хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурлаа. 
Мөн дүүргийн биеийн тамир, спортын хорооны үйл ажиллагаатай танилцаж, ерөнхий боловсролын 6-р сургуулийн сурагчид хөлбөмбөгийн үзүүлэх тоглолт сонирхууллаа.