sonin.mn
 
 
ЦЭРЭГ ТАТЛАГА 5 ДУГААР САРЫН 8-10 ӨДРҮҮДЭД БОЛНО
Нийслэл Дүүргийн Засаг даргын Захирамжийн дагуу 2015 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага 05 дугаар сарын 08, 09, 10-ны өдрүүдэд явагдана. 
Сүхбаатар дүүргийн цэрэг татлагын үйл ажиллагаа 31 дүгээр сургууль дээр явагдах бөгөөд Цэргийн албаны зарлан дуудах хуудас авсан иргэд тогтоосон хугацаанд бэлэн байж үүргээ биелүүлэхийг дүүргийн цэргийн штабаас мэдэгдэж байна.
Цэргийн жинхэнэ албаны зарлан дуудах хуудас хүлээн авсан иргэд иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэртэйгээ ирнэ. Дотоодын их дээд сургуульд сурч байгаа оюутан сурагч сургуулийн тодорхойлолт сургалтын төлбөр төлсөн баримт бусад нотлох баримтыг бүрдүүлж ирнэ. 
Цэргүүдээ хүлээн авлаа 
Нийслэлийн хэмжээнд 2014 оны нэгдүгээр ээлжээр цэргийн жинхэнэ албанд татагдан Цэргийн албаа хааж хугацаа дуусан, халагдан ирсэн дайчдыг 2015 оны 05 дугаар сарын 01-нээс 04-ний өдрүүдэд хүлээн авлаа.
Цэргийн албанаас халагдсан дайчдыг анги байгууллагаас хүлээн авах ажлын хэсэг ЗДТГ-ын иргэний танхимд хүлээн авч баримт бичгийг бүртгэл хийн олгов. Цэргийн албанаас халагдсан залуусыг Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн даатгалын, Халамжийн хэлтэстэй хамтран ажлын байранд зуучлах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын бүртгэлд хамруулж холбогдох мэдээлэл зөвлөгөө өглөө. 
Мөн Гэрээт цэргийн албыг сурталчилан 3 иргэнийг гэрээт цэргийн албанд элсүүлж, 2 иргэнийг цэргийн албаа үргэлжлүүлэн, ахлагчийн албанд улиран алба хаах хүсэлтийг анги байгууллагуудад уламжлан ахлагчийн албанд улираан томилуулж ажлын байраар хангалаа. Эрхэлсэн ажилгүй 45 бэлтгэл үүрэгтэнг Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлэн хөдөлмөрт бэлтгэх сургалтанд хамруулж ажлын байраар хангахаар боллоо.
 
Гадаадад сурч байгаа иргэдийн хүсэлтийг шийдвэрлэлээ
 
2015 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар зарлан дуудах хуудас авсан гадаадад сурж, ажиллаж байгаа иргэдийн цэрэг татлагаас чөлөөлөх хүсэлтийг 4 дүгээр сарын 27, 28 өдрүүдэд дүүргийн нэг цонхны үйлчилгээний 7, 8 дугаар цонхонд хүлээн авч бүртгэл хийлээ. Дээрх 2 өдөр нийт 280 гаруй иргэнд үйлчилгээ үзүүлж гадаад байгаа 230 иргэний баримтыг хүлээн авч шийдвэрлэхээр ажиллаж байна.
 
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб
 
Холбоо барих:70070133