sonin.mn
 
 
 Хөгжингүй улсууд дундаас ээж болоход хамгийн таагүй орноор АНУ тодорсныг “Save the Children” төрийн бус байгууллагын /ТББ/ тайлан харууллаа.
Тус ТББ жил тутмын тайландаа хүүхдийн эрүүл мэнд, эхийн эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг болон улс төрийн статус гэсэн таван шалгуур үзүүлэлтээр дэлхийн 179 улсыг жагсааж, ээж болоход хамгийн таатай болон хамгийн таагүй улсыг тодруулжээ.
 
Дэлхийн хамгийн том эдийн засаг болох АНУ 1800 төрөлт тутамд нэг эхийн эндэгдэлтэйгээр дэлхийн хөгжингүй улсууд дундаас ээж болоход хамгийн таагүй улсаар тодорсон байна.
 
Тавдугаар сарын 10-нд болдог “Ээжүүдийн өдөр”-өөс хэдхэн хоногийн өмнө гаргасан уг тайланд дурдсанаар, АНУ-ын нийслэл Вашингтон хотод 1000 төрөлт тутамд 7.9 нярай эндэж байна. Энэ нь дэлхийн хамгийн баян 24 нийслэл хот дундах хамгийн муу үзүүлэлт ажээ.
 
Норвеги ээжүүдэд хамгийн таатай улс
 
Норвеги баян улс биш хэдий ч энэ улсын бодлогууд эхчүүдийг аз жаргалтай байлгаж байна гэж “Save the Children”-ий захирал Кэролин Майлз хэллээ.
 
Тус улс ээж болоход хамгийн таатай улсаар тодорсон бол Скандинавын хойгт орших хөрш орнууд болох Финланд, Исланд, Дани болон Швед араас нь оржээ.
 
Эдийн засаг болон боловсролын байдлаар дэлхийд хамгийн сүүлд ордог Сомали ээж болоход хамгийн таагүй улсаар тодорсон байна.
 
Тус улсын араас Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс болон Төв Африкийн Бүгд Найрамдах Улс оржээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "МОнцамэ" агентлаг