sonin.mn
 
 
Баянзүрх дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургууль хамтран зохион байгуулсан  “Нийгмийн халамжийн салбарын ажилтнуудын мэргэжлийн үйлчилгээг сайжруулах арга замууд” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд ХУД-ийн НХҮХ-ийн мэргэжилтэн Ө.Энхцэцэг “Байнгын асаргаатай хүүхдээр дамжуулан эцэг эхийг нь чадавхижуулах”,мэргэжилтэн О.Үүрийнтуяа“Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх нийгмийн ажил үйлчилгээ” сэдвээр тус тус илтгэл бичиж, оролцлоо.
 
ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургуулийн багш н.Ариунтуяа, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын мэргэжилтэн н.Отгондэлгэр, Мэргэжлийн нийгмийн ажилтны нийгэмлэгийн тэргүүн н.Сүх-Очир нар шүүгчээр ажиллав. Эрдэм шинжилгээний хурлын үеэр яригдсан санаа оноо, арга туршлагыг нэгтгэн Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газарт хүргүүлэхээр боллоо.