sonin.mn
 
 
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт өчигдөр /05.05/ зам тээврийн ослын  276 дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс хөдөлгөөний аюулүй байдлын журмыг зөрчсөн 17 хэрэг  бүртгэгдэж  17 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Мөн зам тээврийн осолд долоон хүүхэд өртсөн бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 жолоочийг торгосон байна.
  Чингэлтэй дүүргийн Нуурын 12 дугаар гудамжинд Т.Королла маркийн М жолоочтой авто машин унадаг дугуйтай явсан долоон настай, таван настай хүүхдийг мөргөж гэмтээжээ. Мөн  дүүргийн Самбуугийн гудамжинд “Ниссан Ноте” маркийн авто машины жолооч  М нь явган зорчигч  долоон настай хүүг мөргөж гэмтээсэн байна. “Урин дулааны цаг ирсэнтэй холбоотойгоор замын хөдөлгөөнд хүүхдүүд унадаг дугуйтай оролцох нь эрс нэмэгдэж үүнтэй холбоотой зам тээврийн осол гарч байна. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд 14 наснаас доош насны хүүхдүүд унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцохыг хориглох ба зөвхөн тусгайлан бэлтгэсэн зам, хүүхдийн тоглоомын талбай дээр зорчихыг зөвшөөрсөн байдаг. Унадаг дугуйн зам байхгүйгээс хүүхдүүд авто замыг сонгож хөдөлгөөнд оролцдог тул эцэг эхчүүд  та бүхэн онцгой анхаарах хэрэгтэй. Эцэг эхчүүдийн хүүхдэдээ тавих хараа хяналт хангалтгүй байгаагаас хүүхэд зам тээврийн осолд олноор өртөх явдал нэмэгдэх хандлагатай байна. Замын хөдөлгөөнд хэрхэн аюулгүй ороцлох, хаана тоглож болох, хаана тоглохгүй байх талаар хүүхдэдээ байнга зөвлөмж өгч, анхааруулж  байх”-ыг Улаанбаатар хотын замын цагдаагийн газраас анхааруулж байна.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг