sonin.mn
 
 
Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярыг тохиолдуулан УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд,  Ерөнхий нарийн  бичгийн дарга Ж.Мөнхбат нар тусгаар тогтнолын төлөө амь биеэ хайрлалгүй тулалдаж явсан ахмад дайчдад тус намын дээд шагнал Тусгаар тогтнолын одон гардууллаа.  
Энэхүү шагналыг 1939 оны Халх гол, 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон ахмадуудад гардуулсан юм. Тодруулбал, 1939 оны Халх голын дайнд 31 дүгээр отрядын байлдагчаар оролцсон Баянгол дүүргийн VI хорооны иргэн С.Сумъяа,  1945 оны чөлөөлөх дайнд эрэлхэгээр тулалдаж, тусгаар тогтнолоо хамгаалсан Я.Дэмбэрэл, Т.Бат-Очир, С.Гомбосүрэн, Д.Жанцандорж, Ш.Цагаан, С.Ванчигдоо,  Д.Ёндонжамц, Ц.Даш, Д.Магсаржав, Н.Шаравжамц, Д.Цэндмаа, Д.Цэнд-Аюуш нарын 13 ахмад дайчин багтжээ. Нэгэн цагт эх орноо харийн түрэмгийллээс хамгаалсан ахмад дайчдын дотор чөлөөлөх дайнд мото механикжуулсан хуягт батальонд салаан дарга, их бууны хороонд тагнуулч байлдагч, Нянтайсүрэнгийн бригадад бүрээчин, 1945 онд Цэргийн госпиталийн сувилагчаар ажиллаж байсан түүхийн амьд гэрч болсон ахмадууд бий.
 
 
Б.Туул
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг