sonin.mn
 
Улсын хэмжээнд зарласан “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг дэмжиж Сүхбаатар аймгийн Засаг дарга энэ хавар 15000 мод тарих ажлыг зохион байгуулахаар шийдвэр гаргасан байна.
Энэ  шийдвэрийн дагуу аймгийн төв Баруун-Уртад 8400 ширхэг, хөдөөгийн сумын төвд 6600 ширхэг модыг тарихаар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас хуваарь гаргаж өнгөрсөн амралтын өдрүүдэд  хуучин суулгасан модоо арчлах, шинээр нүх ухах ажлыг аймгийн төвийн албан байгууллага, аж ахуйн газрын албан хаагчид хийжээ. 
 
 
Г.Сүхээ
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг