sonin.mn
 
 
 Дөрөвдүгээр сарын 25-нд болсон хөнөөлт газар хөдлөлтөд өртсөн Балбын оршин суугчдад үзүүлж буй тусламжаа АНУ-ын эрх баригчид 26 сая доллар хүргэж нэмэгдүүлсэн тухай тус улсын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Жефф Хатке мэдээлжээ.
“АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн /USAID/ тэргүүний үүрэг гүйцэтгэгч Альфонсо Ленартын Балбад хийсэн айлчлал өчигдөр дууссан байна. Тэрбээр айлчлалынхаа үеэр газар хөдлөлтийн дараа тус улсыг сэргээн босгоход АНУ нэмж 11 сая долларын тусламж үзүүлнэ гэж мэдэгджээ. Нэмж тусламж үзүүлснээр АНУ-аас тус улсад үзүүлж буй нийт тусламжийн хэмжээ 26 сая долларт хүрсэн байна. Үүнд тээвэр ложистикийн дэмжлэг үзүүлэхэд  Америкийн Батлан хамгаалах яамнаас гаргаж буй 2.2 сая доллар орж байгаа” гэж тэрбээр онцлон дурджээ.
 
Хамгийн сүүлийн мэдээллээр, газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 7500 давж, 14000 гаруй хүн гэмтэж бэртсэн байна.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг