Монголын улстөр насны доройтолд орж, 50-70 настангууд зонхилсноор шинэчлэл, өөрчлөлт хойшлогдсоор байгааг саяхан албан ёсоор үйл ажиллагааныхаа эхлэлийг тавьсан Хөдөлмөрийн Үндэсний намын дарга С.Боргил мэдэгдэж байсан.
Уржигдархан “Ийгл” телевизийн сэтгүүлч Ө.Золбаярыг шанаадаж дуулиан дэгдээсэн БНН-ын дарга Б.Жаргалсайхан “УИХ-д гурваас илүү сонгогддоггүй байхаар хуульчлах хэрэгтэй. Ерөнхийлөгч нь хоёр удаа, УИХ-ын гишүүн нь дээд тал нь гурван удаа дараалан сонгогддог байхаар хуульчлах хэрэгтэй. Үгүй бол Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан гэхчилэн олон жил төр барьсан музейд тавигдах болсон хүмүүс энэ нийгэмд хэрэггүй” хэмээсэн нь жаахан хатуудсан ч бодох л асуудал болчихоод байна. Монголчууд МАНАН-гийн 50, 60 хол гарсан өвгөчүүл хэрхэн улстөрийн хорыг тэрүүхэндээ чадмаг зуурч, эрх мэдэл, албан тушаалын төлөөх тулаанд өөрсдийн төлөөний товаришуудыг сойлцсоор байгааг харж, үндсэндээ залхаж гүйцээд байгаа бол МАХН-ын өвгөчүүл ч албан тушаалын наймаалцалд ямархуу идэвхтэй орооцолдсоор байгааг “Монгол шуудан” компанийн захиралд ОБЕГ-т байсан нэг нөхрийг хэрхэн зүтгүүлж, хэрэг тарьснаас тодорхой харагдсан.
Монголын улстөрд 1990 оноос хойш хачиг шиг наалдчихаад салахгүй байгаа хэдэн егзөр өвгөн бий. Тэдний зарим нь ардчилсан хувьсгалын ид үед хаана юу хийж явсан нь тодорхойгүй мөртлөө нэг л өдөр ардчилсан хувьсгалыг гардан хийлцсэн жинхэнэ баатруудыг сэмээрхэн хойш нь түлхсээр суудал дээр нь тухлаад авсан гэж байгаа. Зарим нь өнөөдөр “мунгинуу өвгөн” нэрээр олон түмэнд хэдийнэ танил болсон гэдгээ ч анзаарах сөхөөгүй янз бүр болоод л харайлгасаар яваа. Хаа байсан талийгаач Ерөнхий сайд Ж.Наранцацралтын танхимд ажиллаж байсан өвгөнөөс эхлээд өнөөдөр цүнхээ өөрөө бариад явах чадалгүй болчихсон өвгөн ч “хууль зохионо доо, яадгийм” гэсэн шүү юм яриад л сажилж явна. Тэдний зарим нь залуугийнх шигээ гашуун умдаа даахаа больсноо мэдэхгүй хаа газар нанчид хэтрүүлэн хэрэглэснээсээ болж улстөрчийнхөө карьертаа сүрхий сэв суулгаад авсан нь ч бий. Зарим нь үе үехэн хэнтэй ч хамаагүй ханцуй дотроо наймаалцаж жаахан алдаан дээр нь дөрөөлөн Засгийн газраа унагаж жигтэйхэн сайхан кайф авдаг юм шиг билээ.
Хэдийгээр” Өмнөх үе рүүгээ гар буугаар буудвал ирээдүй чамайг их буугаар буудна” хэмээх сүрхий үг байдаг ч өнөөдрийн хувьд монголын улстөрд хачиг, хувалж шиг шигдчихээд ховхорч өгөхгүй байгаа өвгөдийн хувьд энэ үг төдийлөн зохилдохгүй. Өнөөдрйин эрх баригч АН-ынхан “Манай нам хачин сайхан ардчилалтай. Бүх асуудлаа олонхиороо шийдээд л явчихдаг” гэлцдэг ч үнэн хэрэгтээ төдийгөөс өдий хүртэл Алтангадас од шиг онцгойрсон хэдэн өвгөчүүл хамаг хорыг найруулж, өнөөдөр ид хийж бүтээж, удирдан манлайлах учиртай залуучуудаа доош нь дарсаар байгааг монголчууд харахын дээдээр харж байна.
Азийн бусад орны жишгийг харвал энэ асуудалд ихээхэн хуучинсаг ханддаг БНХАУ-ын удирдлагуудад хоёрдугаар үеийнхэн буюу 60 настнууд зонхилж байгаа. БНХАУ-ын дарга Си Жиньпин 61 настай бол Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян 60 хүрч яваа. Тэдний хувьд манай 60 настнууд шиг улстөрийн бохир хор зуурч суух бус 1.4 тэрбум хүн амаа итгэл төгс удирдаж, нэг хүнд ногдох ДНБ нь өнгөрсөн оны байдлаар 6.569 ам. долларт хүрээд байгаа. Тэдний нас 60 хэвийсэн ч Японы Ерөнхий сайд Шинзо Абетэй уулзахдаа илт үл тоомсорлосон царай гаргаж, жинхэнэ улстөрчийн зангарга үзүүлэн дэлхийг гайхшруулж дөнгөсөн. Улстөрчийн дахин давтагдашгүй зангаргатай эрхмүүд тийнхүү аягладаг аж. Харин манай улстөрч өвгөчүүл 1998 оноос эхлэн гуравхан сарын зайтай Засгийн газраа огцруулах ажлыг гардан гүйцэтгэсээр өнөөдрийг хүрээд байгаа. Тэр хооронд М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралт нарын толгойлсон Засгийн газруудыг өнөөдрийн улстөрч өвгөд ханцуй дотроо хор найруулан унагасаар ирсэн.
Өнөөдрийн УИХ-д сууж байгаа 60,70 настнууд монголчуудын амьдралд хэрэгтэй, ядаж л жилийн настай хуулийн төсөл өргөн мэдүүлэх ямар ч чадваргүй хэрнээ 1960-1970-аад оныхныг улстөрийн өндөрлөгт гаргахыг огтхон ч сайшаахгүй, болж л өгвөл нам, эвсэл үл харгалзан улстөрийн бохир хор хутгасаар сууна.
АН, МАН, МАХН аль нь ч ялгаагүй 60-70 настангууд л өнөөдөртөө бүхнийг зохицуулалцаж байгаа нь монголын улстөрийн залгамж халаа тасрах, залуу улстөрчид туршлагажиж, улс эх орныхоо маргаашийг гартаа найдвартайгаар төвлөрүүлэн зангидах боломжийг боомилсоор байгаа юм. Монголчууд “Улстөрийн ноён нуруутай, тулхтай улстөрч” хэмээн ярьдаг нь ганц нам ээлж халаагүй төр, засгийн удирдлагыг гартаа төвлөрүүлэн атгаж байсан социализмын үеийн дарга нарт л илүүтэй зохилдож байсныг үгүйсгэхгүй. Жишээ нь Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх, Д.Моломжамц, П.Жасрай, хуульч Б.Чимэд агсан нарыг ёстой л жинхэнэ улстөрийн ноён нуруутай, тулхтай буурлууд хэмээн үнэлж, дүгнэх бүрэн үндэстэй. Харин өнөөдрийн улстөрийн ноён нуруутай, тулхтай байх учиртай өвгөчүүл нь орой бүр зурагтын хоймор заларч, жинхэнэ гутамшигтай хов жив, өш хонзон яриад суугаад байгаа. Дээхнэ хоёр өвгөн нь хэрүүл хийсэн бол тун удахгүй гурав дахь нь бүр ч ноцтой хов, улстөрийн хор найруулалт яриад унаж болзошгүй. Яг өнөөдөр Ч.Сайханбилэгээс өөр өсөх ирээдүйтэй, сайн улстөрч байхгүй дээ биш. Залуучууддаа итгэл үзүүлэх, тэднийг тал талаас нь дэмжиж улстөрчийн зангарга суулгаж чадахгүй байгаагаас болж Монголд жинхэнэ утгаараа засаглалын хямрал нүүрлэх нэг гол хүчин зүйл болоод байгааг улстөрийн өвгөчүүл ойлгохгүй, ойлгохыг ч хүсэхгүй байгаа нь эмгэнэлтэй. Ер нь л улстөрийн дараагийн үеэ зоригтой дэвшүүлэн гаргаж, улстөр, эдийн засаг, засаглалын дадлага туршлага, мэдлэг чадвартай болгохгүй бол мөдхөн 10 жилийн дараа дараагийн үеийн өвгөчүүл болж бас л баахан хор найруулагчид болон тодрох нь гарцаагүй. Түүнээс гадна ХХI зуунд Монгол Улсыг удирдан чиглүүлж, ард түмнээ хөгжил дэвшилд хүргэх чадварлаг, ухаалаг, зоримог удирдагчдийг өнөөдөр УИХ-д суудал бөглөж суугаа АН, МАН, МАХН-ын хэдхэн залуу улстөрчдөөс хайгаад байвал бас л ихээхэн эндүүрэл, гажуудал үүсч засаглал сайн, дэвшилттэй тал руугаа өөрчлөгдөх боломж тун хомс гэдгийг монголчууд сайтар ухаарч эхэлсэн.
Ямартай ч давын өмнө монголын улстөрийг дор нь дэвхцүүлж, хөгжил дэвшил, залуу зоримог бүхнээс тусгаарлаж ханцуй доторх хор найруулалтаар буртагласаар суугаа “улстөрийн өвгөчүүл”-ийг даруйхан тэтгэвэрт нь гаргахгүй бол “Таяг тулсан” Монголын улстөрөөс шинэ сэргэг зүйл, хөгжил дэвшил горьдолтгүй санагдана.
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
60 nastai hunig uvgun geh hereggui. uls turd harin ch zaluu nas shuu dee. hugjungui ornuudin parliament bolon tom uls turchid 60 bolon tuunees deesh nastai. harin manaihan shig usee haraar buduulaagui baigaagaaraa baih uym. zaluuchuud ni ch uvgun, emgen gej zagnahgui uym. zaluuchuud erch huchteich shiidver gargahdaa dutuu dulimag bodson baigag. tedend turshlaga alga.
Гурван цагаан “хор” гэж давс, өөх тос, чихэр гэдгийг та бид хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ. Харин би эм зүйч хүн болохоороо хор болох уу эм болох уу гэдэг нь тунгаасаа хамаарна гээд хор гэдэг үгийг нь дахиад л хаалтанд бичлээ. Амьдрахын тулд бидэнд эрч хүч буюу илчлэг хэрэгтэй. Бид өдөрт хоол хүнснээс авах илчлэгийнхээ 50 хувийг нүүрс уснаас, 20 хувийг уурагнаас, 30 хувийг өөх тосноос авч байх нь хамгийн зохистой гэж үздэг. Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана ---------------------------------------------------------------- Энэ бол мэдээж өөх тос амаар нь гулгиж байгаа,хэтрүүлж хэрэглэсэн хүний үг. Хэмжээнээс нь хэтрүүлж идээд шөнөжин зүдэрч хоносон хүнээс гарсан үг. Тийм ээ, хэтрүүлж хэрэглэвэл гүйлгэх төдийгүй олон өвчнийг даллан дуудна аа. Амьтны гаралтай өөх тос хэтрүүлж хэрэглэснээс улбаалан хүний цусан дахь холестриний хэмжээ нэмэгдэж зүрх судасны өвчин, тухайлбал артерийн даралт ихсэх, цаашлаад тархинд цус харвах, зүрхний шигдээс үүсэх гол шалтгаан болно. Өөрөөр өөх тос хэтрүүлж хэрэглэснээс үүссэн холестрол тархи, зүрхний судсыг бөглөж байна гэсэн үг юм. Мөн хэт таргалж түүнээс шалтгаалах олон өвчний нөхцлийг бүрдүүлнэ. Гэдсээрээ таргалах нь чихрийн шижингээр өвдөх магадлалыг хэд дахин нэмэгдүүлдэг болохыг мэдэхэд илүүдэхгүй байхаа. Өөх тос хэтрүүлж хэрэглэдэг хүмүүсийн цөсний хүүдий үрэвсэж, цөсний чулуугаа хагалгаа хийлгэж авхуулах нь тун элбэг. Өөх өгөөгүй хүнтэй ч өглөө босоод заргалдана. -------------------------------------------------------------------- Харин энэ бол өөх тосоор дутсан хүний үг.Хэмжээ нь дутвал бас л зовлон, бас л өвчин. Би огт өөх тос хэрэглэдэггүй мөртөө цөс нь байнга өвдөж, цөсний чулуугаа авхуулсан туранхай чөргөр олон бүсгүйтэй тааралдаж байсан даа. Юу гэхээр хүний биед цөс ялгарч л байдаг. Цөс өөх тос задлах зориулалттай болохоор ялгарчихаад цөсний хүүдийд гарах цагаа хүлээгээд байж байдаг, гэтэл эзэн нь өөх тос хэрэглэхгүй болохоор тэндээ удаж эцэстээ хатуурч цөсний чулуу үүсэх үндсэн шалтгааны нэг болж байгаа юм. Жимс ногоо зөндөө иддэг, витамин уудаг мөртөө Е, Д витаминээр байнга дутагддаг хүмүүсийг ч олноор нь мэднэ. Яагаад гэвэл өөх тос хэрэглэдэггүй учраас өөх тосонд уусч байж хүний биед шингэдэг эдгээр витаминаар дутагддаг юм. Ер нь өөх тос олон төрлийн амин дэмийг бие махбодод шингээхэд тусалдаг. Нүдний хараа нь муудаж, нүд нь хуурайшиж аргаад зовдог хүмүүстэй ч учирч байсан. Эм зүйч болсных, мэргэжлийн улмаас л өвчтэй хүмүүстэй их таарах юм даа. Яагаад гэвэл нүдний хараанд тустай, бас нүдний торлогийг тослох үүрэгт нэмэр болдог витамин А, лютеин гээд бодис зөвхөн тосонд л уусч байж хүний эд эсэд шингэдэг юм. Сайн муу өөх гэж бас байнаа? ------------------------------------------------------- Тийм ээ, байна. Сайн хэмээх өөх тосонд нь тосны ханаагүй хүчил их байна. Холестриныг цуснаас элэг рүү зөөж байдаг буянтай гэдэг нь аргагүй өндөр нягттай өөх бүхий уураг ихтэй өөх тосыг сайн хэмээнээ. Ихэнхдээ ургамлын гаралтай тосыг хэлнэ. Үүнд бас хонины сүүл, өвчүүний хэрсэнгийн тос багтана. Харин холестриныг судас руу зөөвөрлөдөг нүгэл ихтэй бага нягттай өөх бүхий уураг их өөх тосыг муу хэмээнээ. Үүнд нь ихэвчлэн амьтны гаралтай өөх тос багтана. Мэдээж сайн хэмээх өөх тосыг нь түлхүү хэрэглэх нь эрүүл мэндэд өлзийтэй сайн юм. Харин түлхүү гэдэг нь сайн тосыг дангаар нь бус нөгөө муу хэмээх өөх тостой хамт хэрэглэхийг хэлж байгаа юм. Ихэнх эрдэмтэд хоёр нэгийн харьцаатай байвал хүний биед хуримтлагдахгүй, бас эрчим хүчний сайн эх үүсвэр болно гэж үздэгийг дурдах нь зөв байх. Бид эрт дээр үеэс хүүхэддээ хонины сүүл хөхүүлдэг байсан. Энэ нь зүгээр нэг хоол тэжээл төдий зүйл биш гэдэг нь орчин үед тодорхой болж байна. Монгол хүн оюуны өндөр чадамжтай, хурдан сэтгэдэг нь сүүл хөхөж өссөнтэй холбоотой гэж сүүлийн үед эрдэмтэд үзэх болж байна Хонины сүүл, өвчүүний хэрсэнгийн өөх нь ханаагүй хүчил ихтэй, царцах нь удаан, тэжээллэг чанар өндөр, кальци ихтэй байдаг нь судалгаагаар батлагдсан тул гаднын орнууд хүнсэндээ ашиглаж байна. Нэг найз минь оюутан байхад “ би чам шиг хаймар хөхөж хар цайгаар угжуулж өсөөгүй, сүүл хөхөж сүү ууж өссөн” гэж хотын хүүхэд надад онгирч билээ. Үнэхээр хөдөө өссөн хүүхдүүд эрүүл чиирэг байдаг. Хонины сүүл нь ч байх, агаар ус нь ч байх. Хөдөлгөөн ихтэйнх ч байх. Хонины сүүл хөхөж өссөн хүүхэд өлчир чийрэг, өвчин эсэргүүцэх чадвартай болдог нь маргашгүй үнэн. Түүнд агуулагдах Д, С, А, К амин дэмүүд сульдаа, элдэв хордлого, харшил, харааны хөгжилд эерэгээр нөлөөлж, цус багадалтаас сэргийлдэг юм. Мөн хоолны шингэц сайжруулж, хүүхдийг тураалд оруулахгүй, өөх тосыг сайн задалдаг, ходоод нь үүнд дасан зохицсон байдаг тул гэдсийг нь эвгүйтүүлэхгүй. Түүнээс гадна ардын жүжигчин Хайдав гуай эрүүл саруул урт наслаж байгаагийнхаа нэг нууцыг сүүлтэй холбож ярьдаг хүн. Алдарт зохиолч Лодонгийн Түдэв гуай ч эмнэлэгт бараг хэвтэж үзээгүйгээ хонины сүүлтэй холбож эсээ өгүүлэл олныг бичсэн байдаг. Үүнээс үзэхэд өөх тосны хэрэглээ нь хэмжээ, бас ямар өөх тос хэрэглэхээс шалтгаалдаг нь та бидэнд тодорхой билээ. Хамгийн гол нь хэмжээг нь тохируулах, ургамлын гаралтайг түлхүү хэрэглэх, хөдөлгөөнтэй идэвхтэй байх, тамхинаас татгалзах нь чухал юм даа. Төрийн шагналт, Академич Лувсангийн Хүрэлбаатар
хөгшин малыг заазалждаг ш дээ. Хөгшин хуц ухнууд дүүрэн. зарим нь шээсээ ч барьж чадахгүй, өдөрт хэдэн костьюм сольдог юм бэ дээ.
Нямдорж гэж айлын байр түрээслэж хөлсөнд хууль засдаг нөхөр байна. Бас Лүндээжанцан гэж дүү Баярсайханаараа хулгай хийлгэж олзоо хуваадаг лам байна. Гончигдорж цоорхой хууль үйлдвэрлэдэг гэзэгт бариач байна. Иймэрхүү амьтас үнэхээр хөгжлийн чөдөр болж байна даа. Нам намдаа цэвэрлэгээ хийх цаг болсон.
eldev doloon yum asyylgui zugeer avaachaad byydchih heregtei.
delhiin olon orond parlamentiin gishuud 60 nasniihan baidag. amnii salia arilaaguy zaluuchuud heregguy. ted geree zasaj, nom surag
УГ НЬ ХӨНЖИЛТЭЙ ОРНУУДАД ЯЛАНГУЯА ЯПОН ЗЭРЭГ АЗИЙН ОРНУУДАД АХМАД, ТУРШЛАГАТАЙ ХҮМҮҮСТЭЙ ТУЛГУУРЛАН ХӨГЖДӨГ. МОНГОЛД БОЛ ЭСРЭГЭЭ, АМХМАДУУДАА АД ҮЗЭЭД, БӨГСӨӨ Ч ОЛИГТОЙ АРЧИЖ ҮЗЭЭГҮЙ, ГОЛДУУ АВИЛГАЧДЫН ЦҮНХ ЗӨӨЖ БАЙСАН ГАРУУДЫГ ЗАЛУУ ҮЕ ГЭЖ ГОШГОРУУЛААД, НӨГӨӨДҮҮЛ НЬ ТУРЖ ҮХЭЖ БАЙГАА ЮМ ШИГ ГАРУУД ГОШГОРООД ...
Эдгээр нас өндөр гэгдэж байгаа нөхдөөс гадна, нас нь гайгүй ч үзэл бодол, үйл ажиллагаа нь энэ хөгшчүүлтэй ижил, зарим талаар эд нараас хол хоцрогдсон, улс төрд олон жил болж байгаа С.Баярцогт, Сайханбилэг, Л.Болд, Н.Батбаяр, Ц.Элбэгдорж гэх мэтийн монголын төрд хорлонтой нөхдөөс бас л салах цаг нь болсон. Дээр нь мэдлэг чадваргүй, юу ярьж байгаагаа ч мэдэрдэггүй Ганбат, Баянсэлэнгэ, Баасанхүү, Г.Баярсайхан, Сумъяабазар гэх мэтийн хоосон толгойтнуудаасаа салах хэрэгтэй дээ.
Юун таяг элгээрээ мөлхсөн улс төр гээч
shal teneg yum,60 bol uls tord id nas! harin taraa taniulsan hvniig bol hogshin zaluu yalgaagvi zailuulahl heregtei
za estoi DAHIN ZALUUCHUUDAD Ter ulsaa egch TOGLUULAH hereg baihgui shuu!!!!
иш чааваас даа. Улс төрд Нас энэ тэрээр нь элдэв юм ярьж сатааруулахын оронд өөр даацтай хэмжүүр, шалгуур тавимаар байна даа. Арай өргөн өөрөөр хэзээ сэтгэж, хийж, бүтээж, амьдарч сурцгаах гээд байгаа юм бол доо. Оюуны хомсдол тураалд дэндүү гүн оржээ. Шунаг атгаг сэтгэл тэнүүчилж улс орныг самарч байна. Бичвэрт нэр гарсан өвгөчүүлийг өмөөрөх гэсэнгүй. 60 -н настнууд бүгд эд нартай адил биш. Залуучууд гээд байгаа нөхдүүд ч хоёр үг холбохдоо ямар билээ дээ. Харамсаж байна шүү. Тунгаан бодогтун хүмүүсээ.
Ер нь боловсролгүй нүүдэлчдэд зөвхөн нас гэдэг шинжүүр л байдаг юм билээ. Тэдний хувьд хүн л бол хүн бүгд адил, харин хөгшин бол хүч тамир сул түрүүлж хорвоог орхино гэсэн утгаараа 2-р ордог. Эрдэм ном энэ тэрийн тухай огт ойлголт үгүй, чоно нохойтой л адил хэмжүүр юм уу даа.
Хэрэв л тийм байгаа бол эцэг эхээ гэрээсээ хөөгөөд гаргачих лаа даа.
Гадаадынханд хамгийн их саад бологч нь настангууд. Эмэгтэйчүүдийг элэг барихад, залуучуудыг хөөргөхөд амархан учраас хамгийн түрүүнд тэднийг оосорлох нь гарцаагүй. 1990 -ээд оноос жаахан ахимаг настай, юм мэддэг хүмүүсийг төрийн албанаас зайлуулж байгаад хамаг юмыг чинь цөлмөө биз дээ. Настаныг үзэн ядах нь цөлмөхийн цондон.
Дээр зураг нь тавигдсан ажнайнууд ажнай байхаа аль эрт больсон. Одоо уяад уяа сойлго авахаа өнгөрсөн . Эзэн байвал тунгаана биз.