sonin.mn
УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан эхэллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр,  “Тавантолгойгоо хэзээ хэлэлцэх юм бэ. УИХ-д өргөн барьсан юм бол бид хэлэлцэх ёстой юм биш үү” хэмээн тодруулахад УИХ-ын дарга “Ажлын хэсэг ажиллаж байгаа. Удахгүй орж ирнэ” гэсэн хариултыг өгсөн юм. Өнөөдрийн чуулганы хуралдааны эхэнд Шүүхийн захиргааны болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааны хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн энэ оны 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэхээр товлосон.  Товын дагуу одоо уг асуудлыг хэлэлцэж байна.
 
 
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг