sonin.mn
Хан-Уул дүүрэгт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журамд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тендерийн үнэлгээний хороонд орж ажиллах А3 гэрчилгээний сургалтыг  зохион явууллаа. Тус сургалтыг дүүргийн ИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцоо, зохион байгуулалтын хэлтэс, ЗДТГ, дүүргийн худалдан авах ажиллагааны албатай хамтран зохион байгуулсан бөгөөд 3 өдрийн  турш явагдана.
 
Сургалтыг Худалдан авах ажиллагааны төвийн багш нар заасан бөгөөд дүүргийн хороо бүрээс иргэдийн төлөөлөл болсон 32 иргэн, ЗДТГ-ын албан хаагчид хамрагдлаа.