sonin.mn
НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа цэргийн алба хаагчид хоногт 24 ам.долларын томилолтын зардалтай байсныг 32 ам.доллар болгож нэмсэн байна.
Тухайлбал, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолоор тус байгууллагаас хэрэгжүүлж буй энхийг сахиулах ажиллагаанд цэргийн алба хаагчдаа илгээсэн орнуудын бие бүрэлдэхүүний томилолтын зардлыг 8 ам.доллараар нэмэхээр шийдвэрлэжээ. Өнөөдөр энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа нэг цэрэг хоногт 32 ам долларын цалинтай болж байна. Монгол Улсын энхийг сахиулагч цэргийн албан хаагчид өмнө нь сард 720-744 ам.доллар цалин авдаг байсан бол шинэ журмаар 960-992 ам.доллар авахаар боллоо.
 
Д.Өлзий
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг