sonin.mn
 ХУД ЗДТГ-ын ИТХ-аас санаачлан “Хүүхдэд ээлтэй Хан-Уул хөтөлбөр”-ийн хүрээнд ЕБС-ын  сурагч, эцэг эхчүүдэд зориулсан “Хүүхдээ хэрхэн зөв хүн болгон хүмүүжүүлж төлөвшүүлэх вэ?” сургалтыг “Өөрчлөлтийг чиглүүлэгч” төвтэй хамтран зохион байгуулсан байна. Сургалтанд тус дүүргийн 16 хорооны 15 сургуулийн 1600 гаруй эцэг эхчүүдийг хамруулж, нийтдээ сар гаруйн хугацаанд үргэлжилсэн байна. Энэхүү сургалтын тайлан танилцуулга өнөөдөр дүүргийн иргэний танхимд боллоо.
 
“Хүүхдэд ээлтэй Хан-Уул хөтөлбөрийн хүрээнд ХУД-ийн ЕБС-ийн сурагчдын эцэг, эхчүүдэд зориулсан “Хүүхдээ хэрхэн зөь хүмүүжүүлж, төлөвшүүлэх вэ?” сургалтын тайланг ХУД-ын ИТХ-ын дарга Д.Батбилэг, ХУД-ын Засаг дарга Ж.Ганхуяг, Орлогч дарга Т.Чингүнжав, Орлогч дарга С.Баасандолгор, Д.Анхбаяр болон хороодын Засаг дарга албаны хүмүүс оролцлоо.
 
Сургалтын үр дүнд эцэг, эхчүүд таних арга, хүүхдийнхээ онцлогт тохируулан хэрхэн зөв харилцах, зөв хүмүүжүүлэх талаар мэдлэгтэй болохын дээр хүүхдээ хүмүүжүүлэхэд тулгарч байгаа бэрхшээлийг хэрхэн даван туулах зөвлөмж мөн өсвөр насны сурагчдын хүмүүжил, төлөвшилд тулгарч байгаа асуудлыг эцэг, эх сурагчийн харилцааны хэв шинжийн онцлогт тулгуурлан тодорхойлсон байна.
 
“Хүүхдээ хэрхэн зөв хүн болгон хүмүүжүүлж төлөвшүүлэх вэ?” сургалтын тайлангийн үр дүнгийн талаар ИТХ-ын дарга Д.Батбилэгээс тодрууллаа.
 
Энэхүү судалгаагаар бидний цаашид хийх ажлын чиглэл гарч ирж байна. УИХ, Нийслэлээс дүүрэгт ямар ажил хийж үр дүн нь судалгаагаар харагдаж байна. Мөн дүүргээс хорооддоо хэрхэн ач холбогдол өгч ажиллаж байгаа нь үнэлгээгээр дүгнэн гаргаж ирэхэд харьцангуй хангалттай дүн гарсан. Бид “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдийн мэргэжил сонголт, эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ төлөө анхаарч эхэлж байна.